БНАСАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Сок Хо, Пектусан нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Сарантуяа нар ССХ-нд 2009 оны 6 дугаар сарын 12-нд зочиллоо. Пектусан нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Сарантуяа Сөнгуны улс төрийн бодлогын талаар ярьж Сөнгун гэдгийг нэгдүгээрт: Улс төрийн бодлого, хоёрдугаарт: Цэрэг, батлан хамгаалах бодлого гэж тайлбарласан.
Сөнгун улс төрийн бодлого бол Жүчэ онолыг орчин үед үргэлжлүүлж буй хэлбэр гээд энэ бодлогуудаар өнөөдөр ямар асуудлыг шийдвэрлэж байна вэ гэдгийг:
1. Хуучин социалист орнуудаас цөөхөн үлдсэн улсын нэг болсон учир социалист нийгмийн байгууллыг энэ бодлогоор маш тууштай, маш баттай хамгаалж байгаа.
2. Хуваагдсан улс гүрнээ энх тайван замаар нэгтгэх, сүр хүчийг илэрхийлсэн бодлого юм.
3. Солонгосын хойгт, Азид, АНДБН-т, цаашлаад дэлхийд энх тайвныг сахин хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа гэж багцлан ярив.
No comments:
Post a Comment