Стратегийн судалгааны хүрээлэнгээс улирал тутам гаргадаг “Стратеги судлал” сэтгүүлийн 50 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.
Тус сэтгүүл нь 1991 оноос хойш тасралтгүй гарч байгаа бөгөөд аюулгүй байдал, олон улсын харилцаа, батлан хамгаалах болон стратеги судлалын салбарт ажиллаж буй эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хэвлэн нийтлэдэг билээ.
Энэ удаагийн дугаарыг төрийн байгуулалтын аюулгүй байдлын сектороос эрхлэн бэлтгэн уншигч авхай танд хүргэж байна.
Агуулга
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний шинэчлэл
Ц.Бямбажав - Зэвсэгт хүчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Д.Мягмар - Монголд учирч болзошгүй цэргийн аюулын тухайд
Б.Равжаа - Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох зарим асуудал
Ш.Паламдорж - Цэрэг-улс төрийн шийдвэр гаргах онол, аргазүйн асуудалд
Б.Бадарч - Цэргийн удирдах боловсон хүчний хүний нөөцийн менежмент
Дотоод аюулгүй байдал
П.Хосбаяр - Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудал ба төрийн байгуулалтын аюулгүй байдал
П.Дамдин - Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн бүтцийн өөрчлөлт, хөтөлбөр боловсруулах аргазүйн судалгаа
С.Буянхишиг - Гамшгийн үеийн сэтгүүл зүйн зарим асуудал
М.Зулькафиль - Хэвлэл мэдээллийн нийгэмд үзүүлэх нөлөөллийн асуудалд
Б.Батхүү - Хүнсний бүтээгдэхүүний үнэ болон хангамжид учирч болзошгүй эрсдэлийн талаар
Олон улсын харилцаа, аюулгүй байдал
С.Галсанжамц, С.Баясгалан - Цөмийн зэвсэггүй бүсүүдийн өнөөгийн байдал, хэтийн төлөв
Ж.Чойнхор - Монгол-Америкийн цэргийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа
Д.Шүрхүү - Монгол Улсын аюулгүй байдал ба БНХАУ-ын хүчин зүйлс
Лавлах
Дэлхийн цөмийн зэвсэгтэй улс орнууд болон цөмийн зэвсэггүй бүс нутгууд /2010 оны байдлаар/
Сэтгүүлийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл “Интер ном”-ын болон бусад номын худалдааны дэлгүүр, ССХ-ийн номын сангаар үйлчлүүлнэ үү.
No comments:
Post a Comment