Monday, December 10, 2012

“Үндсэн хуулийн дархлаа ба үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс “Үндсэн хуулийн дархлаа ба үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Тус хурлын зорилго Монгол Улсын Үндсэн хуулийн дархлаа, шинэтгэлийн үзүүлэлт болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах явцаг гарч болох эрсдэл, тэдгээрийг тооцох арга замыг тодорхойлоход оршиж байв.
Дээрх зорилгод хүрэхийн тулд тус хуралд “Үндсэн хуулийн”, “Хууль санаачлах эрх болон хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагааны харилцан хамаарал”, “Парламентын үйл ажиллагааны тулгамдсан асуудлуудаас”, “Ардчилсан Үндсэн хуулийн шинэтгэлийн зөвшөөрөгдөх үзүүлэлт”, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн харьцуулалт” зэрэг сэдвээр судлаачид илтгэл тавьж хэлэлцүүллээ.
“Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал”, “Үндсэн хуулийн үзэл, онолын түвшний буюу албан үйл ажиллагааны зөвшөөрөгдөх үзүүлэлт” зэрэг сэдвээр Стратегийн судалгааны хүрээлэнгээс судалгааны чиглэлийг тодорхойлох, судалгаа явуулах ажлууд хийгдэж байгаа юм байна.

No comments:

Post a Comment