Monday, December 10, 2012

"Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд өгөх үнэлгээ" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд өгөх үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Тус хурлын зорилго нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын үнэлгээний шалгуур үзүүлэлт болон эдийн засагт учирч буй гол эрсдэл, тэдгээрийг тооцох арга замыг тодорхойлоход оршсон.
Дээрх зорилгод хүрэхийн тулд тус хуралд 3 багц асуудал бүхий 3 хуралдаанаар “Эдийн засгийн Аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт, түүний үнэлгээ”, Эдийн засгийн аюулгүй байдал: Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланд”, “Монгол Улсын эдийн засгийг хэрхэн төрөлжүүлэх вэ?”, “Монгол Улсын зээл, тусламжийн асуудал”, “Хөрөнгө оруулалтын аюулгүй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс”, “Эдийн засгийн аюулгүй байдал ба санхүүгийн салбар”, “Гадаад худалдааны аюулгүй байдлын хүчин зүйлүүд” сэдвээр долоон илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Хурлын сэдвийн хүрээнд тавьсан асуудалд судлаачид анхаарал тавьж, цаашдын судалгаанд ашиглах шинэ дүгнэлт, чиг хандлага тогтоох талаар идэвхтэй ажиллав. Эдийн засгийн хөгжил, эдийн засгийн аюулгүй байдлын бодит шалгуурыг тогтоох, энэ шалгуураар үнэлгээ хийхэд цаашид гүнзгийрүүлэх шаардлагатай судалгааны чиглэл, арга, аргачлалын талаар оролцогчид санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус хурлаас Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой зөвлөмж гаргалаа.

No comments:

Post a Comment