ҮАБЗ- ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний аюулгүй байдал стратегийн судалгааны хүрээлэнгийн урилгаар БНСУ-д 2012 оны тавдугаар сарын 14-18-ны өдөр айлчлаад ирлээ. Айчлалын бүрэлдэхүүнд Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат, Эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат, ЭШМ Ц.Энх-Уянга, А.Цацралт орсон юм.
Айлчлалын үеэр хоёр тал хамтран “ЗХА дахь БНСУ Монгол Улсын аюулгүй байдлын стратеги” сэдэвт анхны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Цаашид хоёр тал хамтран идэвхтэй ажиллах талаар санал солилцсон бөгөөд ээлжит хуралдааныг Монголд зохион байгуулахаар тохиролцов.
No comments:
Post a Comment