
Ярилцлагад Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, МУИС-ийн ЭЗС-ийн дэргэдэх Эдийн засаг судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн, СЭЗДС, ЭБЭХЯ болон ССХ-ээс “Эдийн засгийн аюулгүй байдал, төрөөс баримталж буй бодлого”, “Монгол Улсын эдийн засагт учирч буй томоохон эрсдэл, түүнийг бууруулах арга зам”, “Төсөв санхүүгийн салбарын аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал”, “Хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, учирч буй эрсдэл, түүнийг бууруулах арга зам”, “Эрдэс баялаг, эрчим хүчний салбар дахь тулгамдсан асуудал, эдийн засгийн олон тулгуурт бүтцийн өнөөгийн байдал учирч буй эрсдэл, шийдвэрлэх арга зам” зэрэг сэдвээр мэдээлэл бэлтгэж хэлэлцүүлэв. Тус дугуй ширээний ярилцлагад ССХ-ийн түнш хүрээлэн болох Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Хуульзүйн үндэсний хүрээлэн, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаачид оролцлоо.
No comments:
Post a Comment