Labels
Зураг
(2)
Мэдээ
(80)
Сэтгүүл
(5)
Танилцуулга
(1)
Тойм
(4)
Хаяг
(1)
Хүрээлэнгийн үе үеийн удирдлага
(8)
Thursday, December 6, 2012
ЭЛЧИН САЙДЫН ЦАГ
ССХ нь “Элчин сайдын цаг” хэмээх тогтмол уулзалтыг хүрээлэн дээр зохион байгуулж ирлээ. Уулзалтад гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин Сайд нарыг ээлжээр урьж тухайн улсын гадаад бодлого, хоёр орны харилцаа, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр мэдээлэл хийж, санал солилцдог уламжлалтай. Уулзалтад ССХ-ийн судлаачид, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн болон бусад холбогдох төрийн байгууллагуудын сонирхсон мэргэжилтнүүдийг урьж оролцуулдаг юм. 2009 оны “Элчин сайдын цаг” уулзалтаар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд П.Фишер, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Такүо Кидокоро, Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд А.Асым Арар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Борис Александрович Говорин нар оролцсон юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment