Монгол дахь “Жүсөнь” нийгэмлэг Солонгосын ард түмний их удирдагч Ким Чен Ирийн мэндэлсний ойд зориулан 2010 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ССХ-ийн хурлын зааланд уулзалт, арга хэмжээ зохион байгууллаа. Уг уулзалтад БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Чоль Гван, Элчин Зөвлөх Ким Сок Хо нар хүрэлцэн ирж оролцов. Арга хэмжээний үеэр Монгол дахь БНАСАУ-ын түүх, социалист хөгжил цэцэглэлтийн тухай баримтат кино гаргасан бөгөөд үүний дараа Монгол дахь “Жүсөнь” нийгэмлэгийн гишүүд болон уулзалтад оролцогсод Монгол БНАСАУ-ын хамтын ажиллагааны талаар асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм.
Монгол дахь “Жүсөнь” нийгэмлэг нь 2009 онд БНАСАУ-ын аугаа их удирдагч Ким Чен Ир 1942 оны хоёрдугаар сарын 16-ны єдєр Пекту ууланд мэндэлсэний ойг тохиолдуулан албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Монгол дахь “Жүсөнь” нийгэмлэг хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд харилцан судлаач солилцох замаар олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн тулгамдсан асуудлаар тухайлсан судалгаа шинжилгээ хийж, нөгөө талаар Солонгосын талаас эрдэмтэн судлаачдыг Монгол Улсад урьж авчран сургалт семинар зохиож, хамтарсан хурал, зөвлөгөөн хийж хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Үүний нэг илрэл бол өнгөрсөн оны 7 дугаар сард Солонгосын Нийгэм Судлаачдын Нийгэмлэгийн судлаачдыг хүлээн авч, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан явдал. Мөн оны 9 дүгээр сард манай нийгэмлэгийн төлөөлөгчид БНАСАУ-д айлчлал хийж, Жүчхэ цамхагт “Жүсөнь” нийгэмлэгийн дурсгалын хавтан байрлуулсан явдал байлаа. “Жүсөнь” нийгэмлэг нь Бие даан хөгжих бодлого буюу “Жүчхэ”-гийн vзэл санааг судлах, мөн цэргийг чухалчлах үзэл буюу “Сөнгүн”-ий бодлогыг шинжлэх, судлаач хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулах замаар хоёр талын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллага билээ.
No comments:
Post a Comment