Стратегийн судалгааны хүрээлэнгээс зохион байгуулж явуулдаг “Элчин сайдын цаг” тогтмол хөтөлбөрийн 2010 оны анхны зочноор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Үй Хуняо уригдан оролцлоо. Энэхүү уулзалт ярилцлага 2010 оны 2 дугаар сарын 25-нд ССХ дээр болж, Элчин сайд Үй Хуняо олон улсын нөхцөл байдал, Хятадын дотоод гадаад бодлого, Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Үүний дараа нь ноён Элчин сайд судлаачдын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулж, илэн далангүй ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд тэрээр БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам тус хүрээлэнтэй хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар тогтмол ярилцаж байх механизм бий болгох сонирхолтойгоо илэрхийллээ.
No comments:
Post a Comment