Энхийн судалгааны олон улсын Стокгольмын хүрээлэнгийн захирал, доктор Бейтс Гилл /Bates Gill/ Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлалыг 2011 оны нэгдүгээр сарын 18-20-ны өдөр хийлээ.
Тэрээр Стратегийн судалгааны хүрээлэнд 2011 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр зочилж, хүрээлэнгийн удирдлага, эрдэмтэдтэй уулзалт ярилцлага хийв. Уулзалтад ССХ-ийн захирал, доктор Д.Ганбат, Эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат болон бусад судлаачид оролцлоо.
Уулзалтын үеэр Зүүн хойд Ази, Хятад судлал, Орос Америкийн харилцаа зэрэг олон асуудлаар ярилцсан юм. Мөн ССХ-ээс доктор Бейтс Гиллд тус хүрээлэнгийн салбар болох Бээжин дэх төвтэй холбогдон мэдээлэл солилцох чиглэлээр цаашдын хамтын ажиллагааныхаа эхний алхмыг хийхээр тохиролцон, хамтран ажиллах хүсэлтээ уламжилсан юм.
No comments:
Post a Comment