Thursday, December 6, 2012

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд” сэдэвт илтгэл тавилаа

2009 оны 10 сарын 01-ний өдөр Стратегийн судалгааны хүрээлэнд Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Ж.Жаргалсайхан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд” сэдэвт илтгэл тавьж, хүрээлэнгийн шинжээчидтэй санал бодлоо хуваалцлаа.
Монгол улсын өрсөлдөх чадварын түвшинг 12 үзүүлэлтээр дүгнэсэн байна. Бага орлоготой орнуудын хувьд хөдөө аж ахуй, дунд орлоготой орнуудын хувьд аж үйлдвэр харин өндөр орлоготой орнуудад үйлчилгээний салбар давамгайлдаг аж. Эндээс харахад манай улс аж үйлвэрийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэн дараах тэргүүлэх чиглэлүүдийг боловсруулжээ. Үүнд:
1. Ашигт малтмалын ордуудыг ашиглан уул уурхайн салбарыг хөгжүүлж хүнд аж үйлдвэрийн суурийг тавих;
2. Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх;
3. Дэд бүтэц хөгжүүлэх;
4. Хүний хөгжлийг төлөвшүүлэх, байгаль орчныг хамгаалан тогтвортой хөгжүүлэх;
5. Засаглалыг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих.
Дээрх тэргүүлэх чиглэлд тусгагдсан зорилт, стратегийг хэрэгжүүлснээр 2015 онд нэг хүнд ногдох ДНБ 5176$ хүрнэ гэсэн тооцоог хийжээ.

No comments:

Post a Comment