Monday, December 10, 2012

ХЯТАДЫН ОРЧИН ҮЕИЙН ОЛОН УЛС СУДЛАЛЫН АКАДЕМИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧЛАВ

Стратегийн судалгааны хүрээлэнгийн урилгаар Хятадын орчин үеийн олон улс судлалын Академийн (CICIR) Япон судлалын хүрээлэнгийн дарга Ху Зипинь тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2012 оны есдүгээр сарын 24-28-ны өдөр ажлын айлчлал хийв.

Тус хүрээлэнтэй ССХ 2009 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаас хойш жил бүр хамтран Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Ээлжит эрдэм шинжилгээний бага хурлыг 2012 оны есдүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, Зүүн Хойд Ази, Төв Азийн байдал болон Монгол-Хятад хоёр улсын харилцаанд тулгамдаж буй асуудлын талаар илэн далангүй ярилцаж, санал солилцлоо.
Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх талаар ярилцаж, тодорхой саналуудыг дэвшүүлж тохирсон болно.

No comments:

Post a Comment