Thursday, December 6, 2012

Норвеги Улсын Осло хотын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн судлаач Стайн Тоннессон Монголд айлчлав

Норвеги Улсын Осло хотын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн судлаач Стайн Тоннессон 2009 оны 8 дугаар сарын 14 - 19-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, тус улсын эрдэмтэн судлаачид, холбогдох албаныхантай уулзаж, Зүүн Азийн аюулгүй байдлын талаар санал солилцлоо.
Ноён Тоннессоны айлчлалыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгээс зохион байгуулав.
Тус айлчлалын хүрээнд ССХ-ийн Захирал, бригадын генерал Б.Даваадоржтой уулзаж, тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдад “Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал”-аар лекц уншив. Мөн Монгол Улсын Олон улс судлалын хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнд тус тус зочилж, эрдэмтэн судлаачидтай уулзаж ярилцлаа.
Түүнчлэн Ноён Тоннессон МУИС-ийн ОУХСургуулийн багш нартай уулзаж, Зүүн Азийн аюулгүй байдлын талаар сонирхолтой яриа өрнүүлж, санал бодлоо солилцов.
Тэрээр Батлан Хамгаалахын Сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын Зөвлөх М.Батчимэг нартай тус тус уулзаж, Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдлын талаар ярилцав.
Ноён Стайн Тоннессонтой уулзаж ярилцсан Монголын эрдэмтэн судлаачид, холбогдох албаныхан түүний Зүүн Азийн энх тайвны талаарх судалгааны үр дүнг ихээхэн сонирхол татахуйц, ач холбогдолтой хэмээн онцлон тэмдэглэж байв.

No comments:

Post a Comment