Monday, December 10, 2012

ЕАБХАБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЛАМБЕРТО ЗАННЬЕР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ССХ-Д АЙЛЧЛАВ

ЕАБХАБ-ын /OSCE/ Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занньер тэргүүтэй Нарийн бичгийн дарга нарын газар, тус байгууллагын харъяа байгууллагын төлөөлөгчдийн баг 2012 оны зургаадугаар сарын 04-ний өдөр ССХ-д айлчлав.


Уулзалтад ССХ-ийн судлаачид болон хамтын ажиллагаатай судалгааны байгууллагуудын төлөөлөл байлцав. Уулзалтын үеэр ноён Ламберто Занньер болон ЕАБХАБ-ыг энэ жил даргалж байгаа Ирланд улсын Байнгын төлөөлөгч О.О'Лири нар тус байгууллагын өнөөгийн дүр төрх, үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, судлаачдын сонирхсон асуултад хариуллаа.
Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн болох хүсэлтээ гаргаад байгаа. Энэ үед тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занньер тэргүүтэй төлөөлөгчид айлчилж буй нь анхаарал татсан хэрэг болохыг Байнгын төлөөлөгч О.О’Лири онцлов. Гэвч тэрээр энэхүү айлчлал Монгол Улсын зүгээс тус байгууллагад элсэх хүсэлт гаргасны дагуу ямар бэлтгэл ажил хийж буйг шалгах зорилго агуулаагүй болохыг тайлбарлав.
Монгол Улс тус байгууллагад элсэх үйл явц “чимээгүй” санал асуулгын хэлбэрээр явах ба аль нэг гишүүн улс 2012 оны есдүгээр сар хүртэл татгалзсан хариуг бичгээр ирүүлээгүй тохиолдолд гишүүн болох дүрэмтэй байна. Энэ жил ЕАБХАБ-ыг даргалж байгаа Ирланд улс манай улсыг дэмжих төдийгүй Монгол Улс тус байгууллагад элсэх боломж их байгааг Байнгын төлөөлөгч О.О'Лири хэдэнтээ онцлон тэмдэглэв.

No comments:

Post a Comment