Monday, December 10, 2012

ЗУРГААН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СЭРГЭЭХ ТАЛ ДЭЭР САНАЛ НЭГДЖЭЭ

БНСУ-ын ГХЯ-ны харьяа Гадаад харилцаа, аюулгүй байдлын хүрээлэнгээс Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд “Зүүн Хойд Ази, Номхон далайн олон талт Аюулгүй байдлын хамтын ажиллагааны засаглалын талаарх судалгааны хэсгийн 2 дугаар хуралдаан”-ыг тавдугаар сарын 2-4-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус хуралд БНСУ болон Япон, АНУ, БНХАУ, ОХУ, Энэтхэг, Шинэ Зеланд, Тайвань, Монгол зэрэг нийт есөн орны төлөөлөгчид багтсны дотор Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Н.Доржсүрэн оролцоод ирлээ.
Тус хурлын үеэр оролцогчид ЗХА-д аюулгүй байдлын механизмыг бүрдүүлэхэд тус бүс нутгийн орнуудад харилцан үл итгэх байдал хэвээр байгаа болон хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээсээ салах цаг болсныг хуралд оролцогсод цохон тэмдэглэж байв. Мөн ЗХА-д олон талт аюулгүй байдлын хамтын ажиллагаа одоо хэр нь нээлттэй бус байгааг хурц шүүмжилж байлаа.
Түүнчлэн Солонгосын хойгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээр нь бүс нутаг дахь энхтайван, аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны гол механизм байсаар байх тул, бэрхшээлтэй хэдий ч уг хэлэлцээр сэргэх ёстой гэдэгт хуралд оролцогсод санал нэгдэж байв. Тиймээс хоёр, гурван, олон талын уулзалтыг тогтмолжуулж, төр засгийн болон судалгааны байгууллагын түвшинд харилцан ярилцаж, нэгдсэн ойлголтонд хүрэх нь чухал үзсэн юм.

No comments:

Post a Comment