Thursday, December 6, 2012

ЭЛЧИН САЙДЫН ЦАГ

Стратегийн судалгааны хүрээлэнгээс /ССХ/ зохион байгуулдаг “Элчин сайдын цаг” тогтмол хөтөлбөрийн 2010 оны хоёр дахь уулзалт 3 дугаар сарын 17-нд болж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд В.В.Самойленко зочноор уригдан оролцлоо.
Элчин сайд Самойленко Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Ноён Элчин сайд өнгөрөгч 2009 оныг хоёр талын улс төрийн харилцаа идэвхжисэн эргэлтийн шинжтэй жил байлаа хэмээн өндрөөр үнэлээд цаашдын харилцаанд эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа одоо байгаа болон цаашид хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдэд ажил хэрэгчээр хандаж, харилцан ашигтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Элчин сайдын мэдээлж буйгаар 2010 онд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчлах урилгатай, мөн Монгол Орос хоёр улс Дэлхийн II дайнд ялсаны 65 жилийн ойг хамтран тэмдэглэх зэрэг чухал үйл явдлууд энэ онд тохиох юм байна. Үүний дараа нь ноён Элчин сайд судлаачдын сонирхсон асуултанд хариулж, илэн далангүй ярилцлаа. Уг уулзалт ярилцлага ССХ-ийн хурлын зааланд болж, уулзалтад ГХЯ, Олон улс судлалын хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний хөгжлийн хүрээлэн, ОУ-ын харилцааны сургуулийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтэнүүд оролцлоо.

No comments:

Post a Comment