БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Асым Арар ССХ-нд 2009 оны 5 дүгээр сарын 22-ны өдөр “Элчин сайдын цаг” хөтөлбөрт зочилж Турк улсын гадаад бодлогын талаар ярилаа. Гадаад бодлогодоо дөрвөн үндсэн чиглэл тогтоосон бөгөөд үүнд дараах чиглэлүүд ордог.
1. Прагматик нөхцөл буюу бодит байдал
Бодит прагматик байдал гэдэг нь Османы эзэнт гүрнээс (1299–1923) уламжлалтай. 623 жил оршин тогтносон эзэнт гүрэн 1922 оноос задарсан нь бус нутгийн орнуудад тогтворгүй байдал үүсгэсэн. Османы эзэнт гүрний дэвсгэр дээр 1922 онд залгамжлан Турк улс байгуулагдсан билээ.
2. Туркийн удирдагч асан Ататюркийн захиас
Турк нь өмнөх эзэнт гүрнээс үлдсэн хоосон орон зайг ашиглахыг гадаад бодлогодоо заадаг. Османы эзэнт гүрэн задарч 21 улс болоход залгамжилсан гол улс нь Турк улс юм.
3. Геополитикийн байршил
Геополитикийн байршлын хувьд хойд урд, зүүн барууныг холбосон байршилтай, ийм ч учраас хариуцлага өндөртэй байхыг шаарддаг. Дайн дажин, мөргөлдөөнийг зүй зохистой шийдэх, тогтвортой байдлыг хадгалах, хамтран ажиллах зэргээр хариуцлагатай ажиллахыг шаарддаг.
4. Олон улсын эдийн засгийн шаардлагууд дээр үндэслэдэг.
Даяаршлын үед 70-аад оны үе хүртэл эдийн засаг нь хаалттай байсан Турк улс 80-аад оноос нээлттэй болж, худалдааны эргэлт 272 тэрбум ам.доллар болсон. 72 сая хүн амтай. Эдийн засгаараа дэлхийд 17-д ордог G20-ийн гишүүн улс гэж онцлон тэмдэглэж байлаа.
No comments:
Post a Comment