Monday, December 10, 2012

МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАДААД ОРЧИН СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Монгол Улсын ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн /ССХ/-ээс “Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчны шинжилгээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газар, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэн, Олон улсын харилцааны сургууль /МУИС/, Олон улс судлалын хүрээлэн /ШУА/, Үндэсний тагнуулын академи, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдлага, судлаачид оролцов.
Энэ удаагийн уулзалтад ССХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүд “Орос-Хятадын стратегийн түншлэлийн харилцаа”, “Хятадын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх XII таван жилийн төлөвлөгөө”, “Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хэрэгжилт”, “Солонгосын хойгийн нөхцөл байдал”, “Хоёр хөршийн талаарх Монголчуудын төсөөлөл” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Энэ уулзалт нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой явуулж буй судалгаа, эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангах, мэдээлэл харилцан солилцох; үндэсний аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан санал, зөвлөмжийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх; эрдэм шинжилгээний байгууллагын хүчин чармайлтыг уялдуулан нэгтгэх зорилгоор эрдэм шинжилгээний 10 хүрээлэн хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд зохион байгууллаа.

No comments:

Post a Comment