Sunday, December 9, 2012

Эрдэм шинжилгээний бага хурал боллоо


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, БНХАУ-ын Орчин үеийн олон улс судлалын академи
хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Өнөөгийн Монгол Улс ба Монгол-Хятадын хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний ээлжит бага хурлыг Стратегийн судалгааны хүрээлэнгийн “Хэлэлцүүлэг” танхимд наймдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. ССХ нь уг академитай хамтран гурав дахь удаагийн хоёр талын эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулж явууллаа.


Энэ удаагийн хоёр талын эрдэм шинжилгээний бага хуралд Хятадын талаас БНХАУ-ын Орчин үеийн олон улс судлалын Академийн дэд захирал, орос судлалын хүрээлэнгийн захирал Жижие тэргүүтэй дөрвөн судлаач оролцлоо. Тус бага хуралд “Хятадын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал”, “ЗХА-ийн аюулгүй байдлын орчин”, Хятад ба Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа, “Хятад Монголын хамтын ажиллагаа” сэдвээр, Монголын талаас “Гуравдагч хөршийн шаардлага Монгол Улсад байх уу?”, “Монгол Улсын улс төрийн байдал”, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал”, “Монгол-Хятадын харилцаа хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр илтгэл тавьж, судлаачид бүс нутгийн болон хоёр талын сонирхол татсан асуудлаар санал бодлоо илэн далангүй, чөлөөтэй солилцлоо.

No comments:

Post a Comment