Monday, December 10, 2012

Стратегийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид Япон улсад айлчлалаа


Стратегийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид Японы Такушоку их сургуулийн Далайн чанад судлалын хүрээлэнгийн урилгаар тус улсад 2012 оны наймдугаар сарын 3-7-ны өдрүүдэд айлчлалаа.

Төлөөлөгчид айлчлалын үеэр “Монгол-Японы стратегийн яриа хэлэлцээ-2” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж оролцсоноос гадна хөтөлбөрт арга хэмжээний үеэр Элчин сайд С.Хүрэлбаатарын хамт Япон улсын Батлан хамгаалахын сайдад бараалхаж, ЭСЯ-нд зочилон харилцан мэдээлэл солилцлоо.

No comments:

Post a Comment