Монгол Улсын ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн, Жорж Маршаллын нэрэмжит Аюулгүй байдал судлалын Европын төвтэй хамтран “Төв Азийн үндэстэн дамнасан аюултай тэмцэх нь: Өөрчлөгдөж буй аюулгүй байдлын орчинд үндэстэн дамнасан аюултай тэмцэх нь” сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо 2012 наймдугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Уг семинарт Казахстан, Киргизстан, Монгол, Тажикстан, Турменистан, Убзекистан зэрэг улсын төлөөлөгчид Төв Ази, Пакистан, АНУ зэрэг орны мэргэжилтнүүдийн багийн хамт үндэстэн дамнасан аюул, түүнтэй тэмцэх амжилттай туршлагуудын талаар ийнхүү хэлэлцэж байна.
Уг семинар нь Ази Номхон далайн аюулгүй байдал судлалын төв, Стратегийн судалгааны хүрээлэнтэй 2011 оны есдүгээр сард хамтран зохион байгуулсан семинарын үргэлжлэл юм. Өнгөрсөн жилийн семинараар биет болон виртуаль орчин дахь үндэстэн дамнасан аюулын талаар өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлсэн бол энэ жилийн хувьд 2014 онд Афганистанаас НАТО-гийн цэргийн хүчин гарсны үүсч болзошгүй аюулын талаар ярилцана.
Семинарын зорилго Төвийн Азийн улс орнуудыг хөрш орнуудтайгаа үндэстэн дамнасан аюул, НАТО-гийн цэргийн хүчин гарсны дараа үүсч болзошгүй нийтлэг аюулын тухай хэлэлцэх бүсийн яриа хэлэлцээний талбар бий болгоход оршино. Энэ хүрээнд оролцогчид терроризм, хэт даврах харгис үзэл, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хилийн аюулгүй байдлыг сахиулах зэрэг тулгамдаад буй асуудлын талаар санал бодлоо солилцох аж.
No comments:
Post a Comment