Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Онцгой байдлын Ерөнхий газар, АНУ-ын Азийн сан, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Гамшгийн менежмент, хүмүүнлэгийн тусламжийн сургалтын төв, Аляск мужийн Үндэсний гвардтай хамтран “...гамшгийн үеийн төр засгийн байгууллага болон холбогдох бусад байгууллагын ажлын уялдааг сайжруулах, тэргүүний ололт, туршлагыг нэвтрүүлэх...” зорилготой гамшгийн удирдлагын багц сургалтыг энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон хийхээр төлөвлөөд байна.
Энэ удаагийн багц сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулан явууллаа.
-Нэгдүгээр үе шат нь “АНУ-ын гамшгийн үеийн шуурхай удирдлагын системийг танилцуулах” семинарыг 2009 оны гуравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Онцгой байдлын Ерөнхий газарт зохион байгууллаа.
-Хоёрдугаар үе шат нь “Дэд бүтцийн салбарт учирч болзошгүй гамшгийн үед төр засгийн байгууллагууд болон холбогдох бусад байгууллагын шууд удирдан зохион байгуулах ажилтнуудыг оролцуулсан команд-штабын сургууль болон тактикийн үзүүлэх сургууль”-ийг 2009 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 9-ны өдрүүдэд явуулж, тус салбарт учирч болзошгүй гамшиг ослын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах, сургалт-дадлага явуулах арга туршлагаас суралцах, улмаар санал зөвлөмж боловсруулах юм.
No comments:
Post a Comment