Monday, December 10, 2012

УЛАМЖЛАЛТ “ФОРУМ”-Д ОРОЛЦОВ

Хятадын Орчин үеийн олон улс судлалын академиас “Хятад ба Ази: Хамтын хөгжлийн ирээдүй” сэдэвт форумыг Бээжин хотод энэ оны есдүгээр сарын 6-9-ний хооронд зохион байгуулсан бөгөөд тус форум ССХ-ийн төлөөлөгчид оролцоод ирлээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү форумд АНУ, Франц, ОХУ, Пакистан, Узбекистан, Энэхтэг, Мьнмар, Вьетнам, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Монгол Улс гэсэн нийт 12 улсын Олон улсын харилцаа, бүс нутгийн асуудал судалдаг хүрээлэн, Хятадын 10 орчим хүрээлэнгийн 30 орчим судлаачид оролцсон бөгөөд “Азийн эдийн засгийн хөгжил ба хамтын ажиллагаа, боломж ба сорилт”, “Азийн аюулгүй байдал, боломж ба сорилт”, “Ази дахь нийгмийн өөрчлөлт, боломж ба сорилт” сэдэвт гурван салбар хуралдаанаар явуулжээ.
Тус хуралд “Хятадын сэргэн мандалт ба Азийн ирээдүй”, “Хятад ба Ази: Хамтын хөгжлийн зам”, “Эдийн засгийн бүсүүд шуургыг хэрхэн давах вэ?”, “Ази номхон далайд Америкийн хүчин зүйл нь тогтвортой байдал эсвэл тогтворгүй байдлыг илэрхийлдэг үү?”,“Зүүн Азид цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх нь”, “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус ба цөмийн энергийн бодлого”, “Ази дахь өөрчлөлт: Боломж ба сорилт” зэрэг нийт 20 илтгэлийг тавьж, хэлэлцүүлжээ.

No comments:

Post a Comment