Monday, December 10, 2012

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО


Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаарх судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулахад чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Стратегийн судалгааны хүрээлэн/ССХ/-ийн хурлын танхимд 2011 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр боллоо.

Ёслолын ажиллагааг ССХ-ийн захирал, доктор Д.Ганбат нээж, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Олон улсын харилцааны сургууль /МУИС/, Олон улс судлалын хүрээлэн, Үндэсний тагнуулын академи, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний төв, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдлагууд оролцлоо.
Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой явуулж буй судалгаа, эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангах, мэдээлэл харилцан солилцох; үндэсний аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний байгууллагын гаргасан санал, зөвлөмжийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх; эрдэм шинжилгээний байгууллагын хүчин чармайлтыг уялдуулан нэгтгэхэд оршиж байгаа юм.

No comments:

Post a Comment