Monday, December 10, 2012

Эрдэм шинжилгээний хамтарсан хурлыг хийлээ

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн, БНХАУ-ын Олон улсын стратегийн судалгааны нийгэмлэг хамтран БНХАУ-ын Бээжин хотод эрдэм шинжилгээний ээлжит хурлыг 2012 оны зургадугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Айлчлалын үеэрээ ССХ-ийн төлөөлөгчид түнш байгууллага болох Хятадын Орчин үеийн олон улсын судлалын академи (ОҮОУСА)-д зочилж, эрдэмтэн судлаачидтай санал солилцов. Мөн Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны ажилчидтай уулзалт хийж, дээрх зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурал болон бусад судалгаа шинжилгээний талаар мэдээлэл хийлээ.

No comments:

Post a Comment