Sunday, December 9, 2012

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэхтэй холбогдуулж, албаны болон холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулсан өргөн хэлэлцүүлгийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн “Хэлэлцүүлэг” танхимд 2010 оны тавдугаар сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг удирдан явуулсан бөгөөд үзэл баримтлалын шинэчилсэн хувилбарын төслийг салбар тус бүрээр нь хэлэлцэж, холбогдох мэргэжилтэн, судлаачдын санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлаар нь маргаан өрнүүлсэн юм.
Шинэ зуунд Монгол Улсын гадаад, дотоод орчин нөхцөл хурдтай өөрчлөгдөж байгаатай холбогдуулж, 1994 онд батлан гаргасан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх, цаг үед нийцүүлэх шаардлага гарсан хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж ийнхүү шинэчлэх зорилгоор дээрх хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна.

No comments:

Post a Comment