Monday, December 10, 2012

"ҮНДСЭН ХУУЛЬТ БАЙГУУЛЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СЭДЭВТ СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс /ССХ/ Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулан “Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал” симпозиумыг 2012 оны нэгдүгээр сарын 11-нд зохион байгууллаа.

Симпозиумд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал ба үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, төрийн эрх мэдлийг эрүүгийн хуулиар хамгаалах зарим асуудал, төрийн эрх мэдлийн хяналт-тэнцэл ба улс төр сэдвээр ССХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат, Улсын дээд шүүхийн шүүгч доктор, профессор Б.Бат-Эрдэнэ, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал доктор, профессор Д.Солонго нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль амьдралд хэрэгжиж эхэлснээс хойших энэ 20 жилд үүссэн Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлын асуудал, түүнийг шийдэх арга замын талаар ярилцах цаг нь боллоо гэдгийг симпозиумд оролцогчид хүлээн зөвшөөрч өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Дээрх асуудлаар ССХ-ээс судалгааны чиглэлийг тодорхойлох, судалгаа явуулах ажлууд хийгдэж байгаа юм байна.

No comments:

Post a Comment