Sunday, December 9, 2012

БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэргэд байгуулсан “Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөл”-ийн хоёр дахь удаагийн хурал 2010 оны тавдугаар сарын 11-ний өдөр боллоо.
Бодлогын зөвлөлийн гишүүд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчилсэн төслийн талаар санал бодлоо илэрхийлж, үнэтэй зөвлөмж өгөв. Мөн уг бодлогын зөвлөлийн дотоод журмыг дараагийн хурал дээр хэлэлцэхээр боллоо.
Бодлогын зөвлөлөөр Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчилсэн хувилбарын төслийг хэлэлцүүлж байгаа нь аюулгүй байдлын бодлогыг тодорхойлж байсан, байгаа, цаашид шинээр тодорхойлох гурван үеийн мэргэжилтнүүдийг зөвшилд хүргэх чухал үйл явдал боллоо гэж дүгнэжээ.
Тус бодлогын зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны болон Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан болон одоо хашиж байгаа төрийн түшээд, ирээдүйн залуу улс төрчид, шилдэг эрдэмтэд, чадварлаг дипломатууд, төрийн зарим өндөр албан тушаалтнууд, аюулгүй байдлын салбарын мэргэжилтэн, судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн юм.

No comments:

Post a Comment