Monday, December 10, 2012

ЯПОНЫ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

ССХ-ийн захирал Д.Ганбат Япон улсаас БНХАУ-д суугаа цэргийн атташе хурандаа Тошихиро Ибэ, Японы Батлан хамгаалах яамны мэдээллийн хэлтсийн Хятадын асуудал хариуцсан ажилтан хошууч Мацумото Осаму, Хойд Солонгосын цэргийн бус асуудал хариуцсан ажилтан Кира Мики нарыг энэ оны наймдугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр цэргийн атташе Тошихиро Ибэ энэ оны гуравдугаар сард Японд болсон байгалийн гамшгийн үеэр Монгол Улсаас үзүүлсэн тусламж, дэмжлэгт талархснаа илэрхийлж улмаар харилцан санал солилцсон болно.
Хүрээлэнгийн зүгээс Японы Батлан хамгаалах яамны Мэдээлэл дүн шинжилгээний хэлтэстэй цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд Японы тал энэ асуудлыг авч үзэн, Монгол Улсад Японы Батлан хамгаалах яамны ажилчин айлчиллах бүрт ССХ-д ирж, харилцан мэдээлэл солилцох талаар анхаарч үзэхээ мэдэгдсэн. Цаашид уг харилцааг бэхжүүлж хоёр байгууллага Хятад, Солонгосын хойгийн асуудлаар хурал уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах нь зүйтэй гэж хоёр тал үзсэн юм.
БНАСАУ-ын талаас “Улс орон, үндэсний бие даасан хөгжлийг хэрэгжүүлэх нь шинэ нийгмийн бүтээн байгуулалтын үндсэн баталгаа мөн”,”Нийгмийн хөгжил болоод бие даасан үзэл санаа”, Монголын талаас “Эрин зууны үзэл санаа”, “Сөнгүнь бодлого эдүгээ” зэрэг илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн юм.

No comments:

Post a Comment