ССХ нь гадаад улс орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг урьж тухайн улсын гадаад бодлого, хоёр орны харилцаа, тулгамдаж буй асуудал зэргийг хөндсөн мэдээлэл хийж, санал бодлоо солилцдог “Элчин сайдын цаг” уулзалтыг тогтмол зохион байгуулж, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүд, хамтын ажиллагаатай хүрээлэнгүүд, холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнийг урьж оролцуулдаг уламжлалтай билээ.
Уламжлал ёсоор БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жон Илийг зочноор урьж оролцуулсан уулзалтыг энэ сарын 8-ны өдөр тус хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгууллаа.
Эрхэмсэг Элчин сайд 2010 оны “Элчин сайдын цаг” уулзалтад оролцож байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар улс орныхоо өнөөгийн байдал, хоёр улсын харилцааны талаар болон Умард Солонгосын асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, санал бодлоо илэн далангүй чөлөөтэй солилцсон нь оролцогчдод их үнэ цэнэтэй байсан юм.
No comments:
Post a Comment