Sunday, December 9, 2012

АНУ-ЫН ЭЛЧИН САЙД "ЭЛЧИН САЙДЫН ЦАГ" ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОВ


Стратегийн судалгааны хүрээлэнгээс /ССХ/ зохион байгуулдаг “Элчин сайдын цаг” тогтмол хөтөлбөрийн ээлжит уулзалт 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болж

, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жонатан Эдлтон зочноор уригдан оролцлоо. Элчин сайд Жонатан Эдлтон Монгол, АНУ хоёр улс анх харилцаж эхэлсэн ХХ зууны эхэн үеийн түүхэн баримтуудаас дурдаад, цааш хоёр орны орчин цагийн харилцаа, шинэ зууны хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.


Ноён Элчин сайд илтгэлдээ Мянганы сорилын сан, хувийн хэвшил бизнесийн салбар, ардчилал сайн засаглал, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа гэсэн таван чиглэлээр Монгол АНУ-ын харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг салбар бүрээр дэлгэрэнгүй танилцууллаа. Үүний дараа нь ноён Элчин сайд судлаачдын сонирхсон асуултанд хариулж, илэн далангүй ярилцав. Уулзалт ярилцлага ССХ-ийн хурлын зааланд болж, ГХЯ, Олон улс судлалын хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, ОУ-ын харилцааны сургуулийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтэнүүд оролцлоо.

2010 оны 4 дүгээр сар 1

No comments:

Post a Comment