Monday, December 10, 2012

СТЭНФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОРУУДТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Стэнфордын их сургуулийн дэлхийд нэр хүнд бүхий эрдэмтэд болох Франсис Фукуяама, Ларри Даймонд, Стивэн Краснер нар манай улсад айлчлаад байгаа билээ.
Айлчлалын хүрээнд эрдэмтэд “Ардчилал, хөгжил” нэртэй эрчимжүүлсэн сургалтыг ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнтэй хамтран таван өдрийн турш зохион байгуулж байна. Сургалтаар “Хөгжлийн цар хүрээ”, “Орчин үеийн улс ба хөгжил”, “Ардчилсан улс яагаад, хэрхэн сүйрэн унадаг вэ?”, “Ардчиллыг бэхжүүлж, хөгжлийг тэтгэх нь” зэрэг сонирхолтой сэдвийг хөндөн ярилцана.
Уг сургалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Стратегийн судалгааны хүрээлэн, Гадаад харилцааны яам, Хууль зүйн дотоод хэргийн яам, Шинжлэх ухааны академи, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын хүрээлэн зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 30 гаруй оролцогч хамрагдаж байна.

No comments:

Post a Comment