Thursday, December 6, 2012

БНАСАУ-ЫН НИЙГЭМ СУДЛААЧДЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТУХАЙ

1994 онд батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал хоёр хөрш оронтой харилцах харилцаанд “тэнцвэржүүлэгч гол хүчин зүйл” буюу манай улсын аюулгүй байдлын гол баталгаа болгож “гурав дахь хөрш”-ийн бодлогыг тунхагласан бөгөөд манай улсыг дэмждэг аливаа найрсаг улс оронтой хамтран ажиллахаа зарласан юм. “Гурав дахь хөрш” гэдэгт бид АНУ, Япон, БНСУ зэрэг хүчирхэг улстай шинэ холбоо тогтоохоос гадна БНАСАУ зэрэг хуучин андтайгаа уламжлалт харилцаагаа эрчимжүүлэхийг зорьж байна.

Дээрх зорилгын хүрээнд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийн төрсөн өдөр 2 дугаар сарын 16-нийг угтан Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан “Жү Сөнь” нийгэмлэгийн урилгаар 2009 оны 7 дугаар сарын 2-9-ний хооронд БНАСАУ-ын Нийгэм Судлаачдын Нийгэмлэгийн төлөөлөгчид Монгол Улсад 7 хоногийн айлчлал хийв.

Тус нийгэмлэг нь 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан бөгөөд нийгэм, улс төр, философи, эдийн засаг, түүх, хэл судлал зэрэг арваад төрлийн нийгмийн ухааны салбарыг хамарсан судалгаа явуулдаг. Мөн Чүчхэ, Сөнгүний үзлийг сурталчлах ажлыг хийдэг.

Төлөөлөгчид “Жү Сөнь” нийгэмлэг болон Стратеги Судалгааны Хүрээлэнгийн удирдлагуудтай уулзаж нийгэмлэг, хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцов.

Стратегийн Судалгааны Хүрээлэн

No comments:

Post a Comment