Monday, December 10, 2012

ЭЭЛЖИТ ХАМТАРСАН ХУРЛЫГ УЛААНБААТАРТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Стратегийн судалгааны хүрээлэн Хятадын олон улсын стратегийн судалгааны нийгэмлэгээс хамтран хоёр улсын харилцааны тулгамдсан асуудал болон бүс нутгийн асуудлуудаар ээлжит хамтарсан хурлыг зохион байгуулан явуулдаг юм.
Энэ удаагийн хурлыг “ШХАБ, Төв Азийн нөхцөл байдал болон Монголын гадаад бодлого” нэртэйгээр Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав.

Хуралд БНХАУ-ын талаас ХОУССН-ийн дэд захирал, хошууч генерал Жу Да тэргүүтэй албаны хүмүүс болон ССХ-ийн удирдлага, судлаачид оролцлоо. Тус хурлын үеэр “ШХАБ-ын 10 жилийн хөгжил, туршлага”, “Монгол-Хятадын харилцааны хэтийн төлөв, хандлага”, “Монгол-Оросын харилцаа хэтийн төлөв”, “Төв Азийн өнөөгийн нөхцөл байдал”, “Монголын гуравдагч хөршийн бодлого” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулж, Монгол-Хятадын харилцааны байдал, ирээдүй, хамтын ажиллагааны талаар болон бусад тулгамдсан асуудлуудын талаар санал солилцов.

No comments:

Post a Comment