Monday, December 10, 2012

Шагналын хур буулаа

Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн босгон дээр Стратегийн судалгааны хүрээлэнгийн хамт олонд шагналын хур буулаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор захирал Д.Ганбат, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар эрдэм шинжилгээний ажилтан Н.Доржсүрэн, Б.Индра, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр хэвлэлийн менежер С.Буянхишиг, Батлан хамгаалах яамны шагнал “Дайчин алдар I” медаль, “Африкт энхийн төлөө” дурсгалын медиалиар Ц.Ганзориг нар тус тус шагнагдлаа. Мөн тус хүрээлэн хагас жилийн ажлаа дүгнэж, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Энх-Уянга, Б.Ариунзул, Н.Соёлгэрэл нарыг мөнгөн шагналаар урамшуулав.

No comments:

Post a Comment