Sunday, December 9, 2012

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх ССХ-ийн төлөөлөгчид айлчиллаа

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн урилгаар Оросын Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Л.П.Решетников тэргүүтэй зочид төлөөлөгчид энэ сарын 9-12-ны өдрүүдэд Улаанбаатарт айлчиллаа.

Уг айлчлалын хүрээнд "Бүс нутгийн аюулгүй байдал дахь Монгол-Оросын хамтын ажиллагаа" сэдэвт хуралдааныг тус хоёр хүрээлэн хамтран зохион байгуулж, Монголын талаас техникийн шинжлэх ухааны доктор С.Батхуяг "Зүүн Хойд Азийн орнуудын эрчим хүчний аюулгүй байдлын зарим асуудал", Стратегийн судалгааны хүрээлэнгийн Олон улс судлалын секторын судлаач Н.Доржсүрэн "Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын салбар дахь Монгол Улсын оролцооны төлөв", Оросын талаас Стратегийн судалгааны хүрээлэнгийн Орчин үеийн Ази судлалын газрын дарга А.В.Глазова "Монгол-Оросын харилцааны хөгжлийн төлөв ба асуудал", эрдэм шинжилгээний ажилтан Д.Н.Лыжин "Зүүн Хойд Азийн орнуудын үндэсний аюулгүй байдлын орчин үеийн стратегийн онцлог" сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хамтарсан хуралдаанд Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын ажилтнууд, Стратегийн судалгааны хүрээлэн, БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач шинжээчид оролцсон юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга зочдыг хүлээн авч уулзаж, Стратегийн судалгааны хүрээлэн хоорондын харилцааг цаашид сэргээн хөгжүүлэх, зочин судлаач солилцох, харилцан судалгааны бүтээлүүд нийтлэх, хамтран ажиллах талаар санал санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

No comments:

Post a Comment