CCХ-ээс Японы Такушёку Их Сургуулийн Далайн чанад судлалын хүрээлэнтэй хамтран “Монгол-Японы аюулгүй байдлын яриа хэлэлцээр” эрдэм шинжилгээний бага хурлыг 2011 оны наймдугаар сарын 2-ны өдөр тус хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулав.
Тус хуралд Хидэши Такесада тэргүүтэй Японы төлөөлөгчид оролцож, хурлын үеэр “Умард Солонгосын дотоод улс төрийн байдлын талаар”, “Умард Солонгосын гадаад бодлогын мөн чанар”, “Солонгосын хойгт үүсч болзошгүй гэнэтийн өөрчлөлт ба Япон, Монголын аюулгүй байдалд нөлөөлөх нь”, “Японы усны нөөц”, “Байгалийн гамшгийн эрсдэлийн хэмжээг төлөвлөн тогтоох болон онцгой байдалд авах арга хэмжээний тухай”, “Байгалийн гамшигт үзэгдэл Японы гадаад бодлогод нөлөөлөх нь”, “Эрсдэлийн удирдлагыг аюулгүй байдлын өнцгөөс харах нь” зэрэг илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.
No comments:
Post a Comment