Стратегийн судалгааны хүрээлэн Энэтхэгийн Батлан хамгаалах судлал дүн шинжилгээний хүрээлэн /БХСДШХ/ -тэй хамтран “Аюулгүй байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа Улаанбаатар хотноо 2012 оны тавдугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Яриа хэлэлцээний өмнө хоёр тал “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Үдээс өмнөх хуралдаанд Энэтхэг улсын БХСДШХ-ийн ерөнхий захирал Арвинд Гупта “Энэтхэгийн гадаад бодлогын үүрэг”, хүрээлэнгийн ахлах судлаач Р Н Дас “Дэлид хуралдсан БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт: Урагш хөтлөх зам”, ССХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан гадаад бодлогын суурь зарчим”, ҮАБЗ-ийн Ажлын албаны ахлах референт О.Цэндсүрэн “Геологи, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах бодлого” сэдвээр, үдээс хойш БХСДШХ-ийн ахлах судлаач Мандип Синх “Монгол-Энэтхэгийн батлан хамгаалах хамтын ажиллагаа”, судлаач Мийна Синх Рой “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дахь Энэтхэгийн сонголт”, судлаач Шебонти Рэй Дадвал “Энэтхэг-Монголын эрчим хүчний хамтын ажиллагаа”, ССХ-ийн судлаач Н.Соёлгэрэл “ШХАБ дахь Монгол Улсын ажиглагчийн статус, боломж” судлаач Г.Базарваань “Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэсэг тус бүрт хэлэлцүүлэг явуулав.
Энэ удаагийн хурлаар хоёр талын гадаад, аюулгүй байдлын бодлого, Монгол-Энэтхэгийн харилцааны зарим асуудлын талаар илтгэл сонсч, хүрээлэн хооорондын хамтын ажиллагааг цаашид илүү үр өгөөжтэй, харилцан ашигтай хөгжүүлэх талаар санал солилцож тохиролцсон болно.
No comments:
Post a Comment