Monday, December 10, 2012

20 ЖИЛИЙН ОЙ АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙВ

Монгол Улсын анхны “тинк танк” хүрээлэн хэмээн нэрлэгдсэн Стратегийн судалгааныхан 20 жилийнхээ ойг амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэв.

Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан “Стратегийн судалгаа 20 жилд” эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулж, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Билэгт баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Улмаар 20 жилийн ойн баярын энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат, дэд захирал асан, хурандаа С.Галсанжамц, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар эрдэм шинжилгээний ажилтан З.Пагмажав, хэвлэлийн менежер С.Буянхишиг, “Цэргийн хүндэт медаль”-аар нууцын эрхлэгч, дэслэгч Ц.Ганзориг нарыг шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөх М.Батчимэг гардуулан өглөө.
Мөн Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр эрдэм шинжилгээний ажилтан Ч.Оюунчимэг, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр номын санч Ч.Мягмарсүрэн нар энгэрээ мялааснаас гадна Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар болон Стратегийн судалгааны хүрээлэнгийн шагналаар нийт 17 хүнийг шагнаж урамшуулав.

No comments:

Post a Comment