Monday, December 10, 2012

“Гуравдагч хөрш”-ийн бодлогын талаар эрдэмтэд хэлэлцлээ


ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн Конрад-Аденауэр Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын асуудлаар эрдэм шинжилгээний хурлыг саяхан зохион байгууллаа.

Хуралд Монгол, Германы судлаачид 1990 оноос хойш хэрэгжиж буй Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгч, хэлэлцлээ. Уг хуралд “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг уян тэнцвэрийн онолоор тайлбарласан болон Монгол Улсын зүгээс “гуравдагч хөрш”-ийн орнуудтай эдийн засаг, батлан хамгаалах салбарт хөгжүүлж буй харилцаанд дүн шинжилгээ хийсэн илтгэлүүдийг тавьсан юм. Мөн эрдэм шинжилгээний хурлын гол зочноор оролцсон ХБНГУ-ын Улс төр, цэргийн нийгэмлэгийн захирал Ральф Тийле тавьсан илтгэл судлаачдын анхаарлыг ихэд татав.
Хурлын хэлэлцүүлгийн үеэр өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс түүхэн гэрчийн хувьд “гуравдагч хөрш”-ийн бодлогын талаар санал бодлоо илэрхийлсэн нь судлаачдын хувьд тун ч үнэ цэнэтэй зүйл болов.
Уг хурал “гуравдагч хөрш”-ийн бодлогын асуудлыг тал талаас нь буюу түүх, улс төр, эдийн засгийн талаас харьцуулан судалснаараа ач холбогдолтой боллоо гэж хуралд оролцогсод дүгнэлээ.

No comments:

Post a Comment