Sunday, December 9, 2012

ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СОЛОНГОСЫН ХОЙГИЙГ ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮС БОЛГОХ ТҮЛХҮҮР АСУУДАЛ МӨН


БНАСАУ-ын Төв Цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Женев хотноо нээгдсэн Зэвсэглэлийг хураах олон улсын бага хурал дээр
БНАСАУ-ын төлөөлөгч наймдугаар сарын 31-нд хэлсэн үгэндээ “Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох процессыг сэргээн гольдролд нь оруулахын тулд асуудлын гол эзэд болох БНСАУ, АНУ-ын хооронд эхлээд итгэлцлийг бүрдүүлэх ёстой. Энэ бол тухайн асуудлын ээдрээ гогцоог тайлах түлхүүр болох юм.


Тус хоёр орны хоорондын дайсагнасан харилцааны үндсэн шалтгааныг арилгаж, итгэлцлийг бэхжүүлэх энэхүү арга хэмжээний эхлэл нь гал зогсоосон хэлэлцээрийг энх тайвны хэлэлцээр болгон өөрчлөх байгуулах замаар тавигдах учиртай бөгөөд чингэх нь Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцыг түргэвчлэх цорын ганц оновчтой арга зам мөн.” хэмээн тэмдэглэсэн байна.

No comments:

Post a Comment