Monday, December 10, 2012

ЖҮЧХЭ СУДЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Жүсөнь нийгэмлэг, Жүчхэ судлалын төв, Пектусан нийгэмлэг болон БНАСАУ-ын Нийгмийн шинжлэх ухаан судлаачдын нийгэмлэгээс хамтран “XXI-р зуун дахь Азийн орнуудын бие даах бодлого” нэртэй Жүчхэ судлалын эрдэм шинжилгээний бага хурлыг 2011 оны есдүгээр сарын 28-ны өдөр ССХ-ийн хурлын танхимд зохион байгуулав.

Хуралдаанд Умард Солонгосын талаас Нийгмийн шинжлэх ухаан судлаачдын нийгэмлэгийн Тамгын газрын дарга Пак Чан Юл тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсад суугаа БНАСАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ким Сог Хо, Монголын талаас Жүсөнь, Пектусан нийгэмлэг, Жүчхэ судлалын төвийн гишүүд оролцлоо.
Энэ удаагийн хуралдаан нь Умард Солонгосын ард түмний хүндэт удирдагч, их жанжин Ким Ир Сений 100 жилийн ой тэмдэглэх арга хэмжээний хүрээнд явагдаж байгаагаараа онцлог болов хэмээн БНАСАУ-ын төлөөлөгчид тэмдэглэв.
БНАСАУ-ын талаас “Улс орон, үндэсний бие даасан хөгжлийг хэрэгжүүлэх нь шинэ нийгмийн бүтээн байгуулалтын үндсэн баталгаа мөн”,”Нийгмийн хөгжил болоод бие даасан үзэл санаа”, Монголын талаас “Эрин зууны үзэл санаа”, “Сөнгүнь бодлого эдүгээ” зэрэг илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн юм.

No comments:

Post a Comment