Monday, December 10, 2012

СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ҮАБЗ-ийн ССХ-ээс “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал: Судалгааны байгууллагын зорилт” сэдэвт симпозиумыг ССХ-ийн хурлын танхимд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Уг симпозиумд тус хүрээлэнгийн урилгаар Үндэсний хөгжлийн хүрээлэн, ШУА-ийн ОУСХ, МУИС-ийн ОУХС, Үндэсний тагнуулын академи зэрэг судалгааны байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Симпозиумыг захирал Д.Ганбат нээж, Ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг “Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын тухай товч танилцуулга”, ССХ–ийн Олон улс, аюулгүй байдлын судлалын секторын эрхлэгч О.Машбат “Оршин тогтнолын аюулгүй байдлын тухай товч танилцуулга”, ҮАБЗ-ийн Мэдээлэл, дүн шинжилгээний албаны дарга Ц.Даваадорж “Эдийн засгийн аюулгүй байдал: ҮАБ-ын үзэл баримтлалд туссан нь”, ҮАБЗ-ийн АА-ны референт Д.Адъяабазар “Дотоод аюулгүй байдлын асуудал”, референт Т.Булган “Хүрээлэн буй орчны аюулгүй байдал”, референт Д.Энхмаа “Хүний аюулгүй байдал”, референт Д.Энхбат “Мэдээллийн аюулгүй байдал”, ССХ-ийн захирал Д.Ганбат “ҮАБ-ын үзэл баримтлалын холбогдолтой тулгамдаж буй судалгааны чиглэл, хандлага: ССХ-ийн аюулгүй байдлын асуудлаар гүйцэтгэх судалгааны чиглэл” сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэхүү симпозиумыг дээрх байгууллагуудын үндэсний аюулгүй байдалтай холбоотой судалгаа явуулдаг эрдэмтдийн оролцоотойгоор зохион байгуулж, үзэл баримтлалын агуулга, ач холбогдол, түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалгааны байгууллагын өмнө тавигдаж буй зорилт, судалгааны ажлын үр нөлөө, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцсан арга хэмжээ боллоо.

No comments:

Post a Comment