Thursday, December 6, 2012

Лондонгийн эдийн засгийн сургуулийн хүндэт профессор Майкл Якуда Стратегийн Судалгааны Хүрээлэнд зочлов

2009 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Стратегийн судалгааны хүрээлэнд Лондонгийн эдийн засгийн сургуулийн хүндэт профессор Майкл Якуда хүрэлцэн ирж лекц уншин, хүрээлэнгийн шинжээчидтэй санал бодлоо солилцлоо. Тэрээр тус сургуульд 30 жил багшилж байгаад 2003 онд тэтгэвэртээ гарсан байна. “Хятадын гадаад бодлого”, “Зүүн Азийн улс төрийн бодлого” сэдвээр судалгаа шинжилгээний ажил хийдэг бөгөөд гадаад харилцааны сэдвээр 9 ном, 250 гаруй нийтлэл бичсэн байна. Хамгийн сүүлд 2008 онд Dаvid Shambaugh-тай хамтран "Азийн олон улсын харилцаа" нэртэй ном бичжээ.

No comments:

Post a Comment