Monday, December 10, 2012

МАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-Д АЙЛЧИЛЛАА


Оросын ССХ(РИСИ)-ийн урилгаар ССХ-ийн төлөөлөгчид энэ оны есдүгээр сарын 11-15 өдрүүдэд Москва хотноо айлчиллаа.

Айлчлалын хүрээнд “Орчин үеийн бүс нутгийн тогтолцоо ба Монгол, Оросын орон зай” сэдэвт дугуй ширээний уулзалтыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр РИСИ, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэн, “Үндэсний стратегийн асуудлууд” сэтгүүл төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн I газар, Оросын ардын аж ахуй, төрийн удирдлагын академи (хуучнаар РАГС)-ийн удирдлага, Үндэсний аюулгүй байдлын факультетын багш нар болон ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнуудтай тус тус уулзалт хийсэн юм.

No comments:

Post a Comment