Sunday, December 23, 2012

Хаяг

Хаяг:
Монгол Улс, Улаанбаатар
Партизаны гудамж, 34
Зип код: 14250

Шуудангийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар
Төв шуудан ш/x - 870

Утас: (976-51) 264000
Факс: (976-11) 324055

Tuesday, December 18, 2012

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОЛОН УЛСЫН ЦЭРЭГ УЛС ТӨРИЙН БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭНИЙ ТОЙМ /2010 ОНЫ 3 ДУГААР САР/

ОХУ / Ливан: “ОХУ сөнөөгч бус зэвсэглэсэн онгоцыг Ливанд худалдаж байна” мөн “Ливан ОХУ-ын Ми-24 онгоцыг худалдан авч байна”
Defense News, 27 February 2010 & Defense Aerospace, 01 March 2010


ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Ливаний Ерөнхийлөгч Мишель Сулейман нарын уулзалтын үр дүнд Москва өмнөх зэвсгийн худалдааны гэрээг шинэчлэн Бейрутэд сөнөөгч онгоцны оронд довтолгооны нисдэг тэрэг олгохоор болсон байна.

Wednesday, December 12, 2012

ОЛОН УЛСЫН ЦЭРЭГ УЛС ТӨРИЙН БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭНИЙ ТОЙМ /2010 ОНЫ 2 ДУГААР САР/

Солонгосын хойг: “Сөүлийн цэргийн албаны мэдээлэл: Хойд Солонгос гурав дахь өдрөө их буугаар буудсан байна.
AFP, 29 January 2010

1 дүгээр сарын 29-нд, албан ёсны нэрээр Хойд хязгаарын зурвас буюу хоёр Солонгосын маргаантай далайн хилийн бүс нутагт Хойд Солонгосын зүгээс гурав дахь өдрөө их буугаар буудсан байна. Хойд Солонгосын ардын арми өглөөгүүр Өмнөд Солонгосын Ёнпёнг арлын зүгт 20 удаа пуужингаар буудсан юм.

ОЛОН УЛСЫН ЦЭРЭГ УЛС ТӨРИЙН БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭНИЙ ТОЙМ /2010 ОНЫ 1 ДҮГЭЭР САР/

Энэтхэг-Хятадын харилцаа: Аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.
Defense News, 07 January 2010

Энэтхэгийн Батлан хамгаалах төрийн нарийн бичгийн дарга Прадип Кумар Бээжинд айлчилж ХАЧА-ийн Жанжин штабын орлогч дарга Ми Сяотяньтай хоёр талын аюулгүй байдлын “эмзэг” чухал асуудлуудаар яриа хэлцээ хийсэн байна.

МЭНДЧИЛГЭЭ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн өөрийн веб сайтаа шинэчлэн Та бүхний анхааралд толилуулж байна.

Monday, December 10, 2012

“Үндсэн хуулийн дархлаа ба үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс “Үндсэн хуулийн дархлаа ба үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Стратегийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид “Хоёр Солонгосын нэгдлийн талаарх Монгол-БНСУ-ын яриа хэлэлцээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо

 Стратегийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний Нэгдлийн Хүрээлэнгийн (KINU) урилгаар тус улсын Сөүл хотноо 2012 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд айлчиллаа.

"Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд өгөх үнэлгээ" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд өгөх үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

“Стратеги судлал” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

Стратегийн судалгааны хүрээлэнгээс улирал тутам гаргадаг “Стратеги судлал” сэтгүүлийн 59 дэх дугаар хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүл нь 1991 оноос хойш тасралтгүй гарч байгаа бөгөөд аюулгүй байдал, олон улсын харилцаа, батлан хамгаалах болон стратеги судлалын салбарт ажиллаж буй эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлэн нийтэлдэг.

Та энэ удаагийн дугаараас:

ХЯТАДЫН ОРЧИН ҮЕИЙН ОЛОН УЛС СУДЛАЛЫН АКАДЕМИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧЛАВ

Стратегийн судалгааны хүрээлэнгийн урилгаар Хятадын орчин үеийн олон улс судлалын Академийн (CICIR) Япон судлалын хүрээлэнгийн дарга Ху Зипинь тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2012 оны есдүгээр сарын 24-28-ны өдөр ажлын айлчлал хийв.

БНАСАУ-ЫН ОЛОН УЛСЫН АСУУДАЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Стратегийн судалгааны хүрээлэнгийн урилгаар БНАСАУ-ын Олон улсын асуудал судлалын хүрээлэнгийн захирал Жан Юн Гвон тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны есдүгээр сарын 14-19-ний хооронд Монгол Улсад 5 хоногийн айлчлал хийлээ.

“Европын стандарт”-ыг нутагшуулах тухай ярилцаж байна

Стратегийн судалгааны хүрээлэн /ССХ/ Конрад Аденаурын сан /КАС/-тай хамтран "Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ССХ-ийн хурлын танхимд 2012 оны есдүгээр сарын 04-05-нд зохион байгуулж байна.

ҮНДЭСТЭН ДАМНАСАН АЮУЛ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ АМЖИЛТТАЙ ТУРШЛАГУУДЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Монгол Улсын ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн, Жорж Маршаллын нэрэмжит Аюулгүй байдал судлалын Европын төвтэй хамтран “Төв Азийн үндэстэн дамнасан аюултай тэмцэх нь: Өөрчлөгдөж буй аюулгүй байдлын орчинд үндэстэн дамнасан аюултай тэмцэх нь” сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо 2012 наймдугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

СТЭНФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОРУУДТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Стэнфордын их сургуулийн дэлхийд нэр хүнд бүхий эрдэмтэд болох Франсис Фукуяама, Ларри Даймонд, Стивэн Краснер нар манай улсад айлчлаад байгаа билээ.

Стратегийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид Япон улсад айлчлалаа


Стратегийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид Японы Такушоку их сургуулийн Далайн чанад судлалын хүрээлэнгийн урилгаар тус улсад 2012 оны наймдугаар сарын 3-7-ны өдрүүдэд айлчлалаа.

“Монгол Улс-БНСУ-ын стратегийн яриа хэлэлцээ-3” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Сөүл хотноо болов

ССХ-ийн бодлогын зөвлөлийн тэргүүн Б.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Шинэ Ази судлалын хүрээлэнгийн урилгаар БНСУ-д долоодугаар сард айлчлал хийлээ. 

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН СТРАТЕГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖООС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Монгол Улсад орчин үеийн аюулгүй байдал судлалын салбар үүсч хөгжих тулгын чулууг анх тавьсан Стратегийн судалгааны хүрээлэнгийн 20 жилийн ойг тохиолдуулан тус хүрээлэнг үүсгэн байгуулах, өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд сэтгэл харамгүй хүчин зүтгэсэн үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Шагналын хур буулаа

Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн босгон дээр Стратегийн судалгааны хүрээлэнгийн хамт олонд шагналын хур буулаа.

Эрдэм шинжилгээний хамтарсан хурлыг хийлээ

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн, БНХАУ-ын Олон улсын стратегийн судалгааны нийгэмлэг хамтран БНХАУ-ын Бээжин хотод эрдэм шинжилгээний ээлжит хурлыг 2012 оны зургадугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

ПАРИС ХОТНОО АЖИЛЛААД ИРЛЭЭ

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат, ЭШМ Г.Базарваань нар БНФУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын урилгаар Парис хотноо 2012 оны зургадугаар сарын 24-28-ны өдөр ажиллаад ирлээ.

ССХ-ийн төлөөлөгчид БНСУ-д айлчиллаа

ҮАБЗ- ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний аюулгүй байдал стратегийн судалгааны хүрээлэнгийн урилгаар БНСУ-д 2012 оны тавдугаар сарын 14-18-ны өдөр айлчлаад ирлээ. Айчлалын бүрэлдэхүүнд Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат, Эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат, ЭШМ Ц.Энх-Уянга, А.Цацралт орсон юм. 

"СТРАТЕГИ СУДЛАЛ" СЭТГҮҮЛИЙН 57 ДАХЬ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Стратегийн судалгааны хүрээлэнгээс улирал тутам гаргадаг “Стратеги судлал” сэтгүүлийн 57 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаарт:

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

1.Н.Соёлгэрэл : ШХАБ дахь Монгол Улсын ажиглагчийн статус: боломж

ЕАБХАБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЛАМБЕРТО ЗАННЬЕР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ССХ-Д АЙЛЧЛАВ

ЕАБХАБ-ын /OSCE/ Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занньер тэргүүтэй Нарийн бичгийн дарга нарын газар, тус байгууллагын харъяа байгууллагын төлөөлөгчдийн баг 2012 оны зургаадугаар сарын 04-ний өдөр ССХ-д айлчлав.


“АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ”-Г АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Стратегийн судалгааны хүрээлэн Энэтхэгийн Батлан хамгаалах судлал дүн шинжилгээний хүрээлэн /БХСДШХ/ -тэй хамтран “Аюулгүй байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа Улаанбаатар хотноо 2012 оны тавдугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

“ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД УЧИРЧ БУЙ ЭРСДЭЛ” СЭДЭВТ ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс “Эдийн засгийн аюулгүй байдалд учирч буй эрсдэл” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг дөрөвдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулав.

“ГУРАВДАГЧ ХӨРШ”-ИЙН БОДЛОГЫН ТАЛААРХ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд “гуравдагч хөрш”-ийн бодлогыг тунхаглан хэрэгжүүлж байгаа билээ.

Монгол Улсын аюулгүй байдлын гадаад хүчин зүйлсийн талаар дугуй ширээний ярилцлага зохион байгуулав

Монгол Улсын ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс /ССХ/ “Монгол Улсын аюулгүй байдал 2012 онд: Нөлөөлж болзошгүй гадаад хүчин зүйлс” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2012 оны 01 дүгээр сарын 25-нд зохион байгууллаа.

"ҮНДСЭН ХУУЛЬТ БАЙГУУЛЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СЭДЭВТ СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс /ССХ/ Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулан “Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал” симпозиумыг 2012 оны нэгдүгээр сарын 11-нд зохион байгууллаа.

20 ЖИЛИЙН ОЙ АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙВ

Монгол Улсын анхны “тинк танк” хүрээлэн хэмээн нэрлэгдсэн Стратегийн судалгааныхан 20 жилийнхээ ойг амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэв.

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ “ТИНК ТАНК” ХҮРЭЭЛЭН ХОРИН НАС ХҮРЛЭЭ

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс “Стратегийн судалгаа 20 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгууллаа.

МОНТРОГИЙН БАРИМТ БИЧГИЙГ ТАНИЛЦУУЛАН СУРТАЛЧЛАХ БҮСИЙН СЕМИНАР УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО


Зэвсэгт мөргөлдөөн үед хувийн цэргийн болон хамгаалалтын компаниуд үйл ажиллагаа явуулахдаа олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн зарчим хэм хэмжээг чанд сахиж байхыг уриалсан Монтрогийн баримт бичгийг сурталчлан таниулах Бүсийн семинарыг анх удаа Улаанбаатар хотноо энэ сарын 12-13 өдрүүдэд зохион байгуулж байна.

ЖҮЧХЭ СУДЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Жүсөнь нийгэмлэг, Жүчхэ судлалын төв, Пектусан нийгэмлэг болон БНАСАУ-ын Нийгмийн шинжлэх ухаан судлаачдын нийгэмлэгээс хамтран “XXI-р зуун дахь Азийн орнуудын бие даах бодлого” нэртэй Жүчхэ судлалын эрдэм шинжилгээний бага хурлыг 2011 оны есдүгээр сарын 28-ны өдөр ССХ-ийн хурлын танхимд зохион байгуулав.

МАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-Д АЙЛЧИЛЛАА


Оросын ССХ(РИСИ)-ийн урилгаар ССХ-ийн төлөөлөгчид энэ оны есдүгээр сарын 11-15 өдрүүдэд Москва хотноо айлчиллаа.

УЛАМЖЛАЛТ “ФОРУМ”-Д ОРОЛЦОВ

Хятадын Орчин үеийн олон улс судлалын академиас “Хятад ба Ази: Хамтын хөгжлийн ирээдүй” сэдэвт форумыг Бээжин хотод энэ оны есдүгээр сарын 6-9-ний хооронд зохион байгуулсан бөгөөд тус форум ССХ-ийн төлөөлөгчид оролцоод ирлээ.

ЭЭЛЖИТ ХАМТАРСАН ХУРЛЫГ УЛААНБААТАРТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Стратегийн судалгааны хүрээлэн Хятадын олон улсын стратегийн судалгааны нийгэмлэгээс хамтран хоёр улсын харилцааны тулгамдсан асуудал болон бүс нутгийн асуудлуудаар ээлжит хамтарсан хурлыг зохион байгуулан явуулдаг юм.

ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ


CCХ-ээс Японы Такушёку Их Сургуулийн Далайн чанад судлалын хүрээлэнтэй хамтран “Монгол-Японы аюулгүй байдлын яриа хэлэлцээр” эрдэм шинжилгээний бага хурлыг 2011 оны наймдугаар сарын 2-ны өдөр тус хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулав.

ЯПОНЫ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

ССХ-ийн захирал Д.Ганбат Япон улсаас БНХАУ-д суугаа цэргийн атташе хурандаа Тошихиро Ибэ, Японы Батлан хамгаалах яамны мэдээллийн хэлтсийн Хятадын асуудал хариуцсан ажилтан хошууч Мацумото Осаму, Хойд Солонгосын цэргийн бус асуудал хариуцсан ажилтан Кира Мики нарыг энэ оны наймдугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр цэргийн атташе Тошихиро Ибэ энэ оны гуравдугаар сард Японд болсон байгалийн гамшгийн үеэр Монгол Улсаас үзүүлсэн тусламж, дэмжлэгт талархснаа илэрхийлж улмаар харилцан санал солилцсон болно.
Хүрээлэнгийн зүгээс Японы Батлан хамгаалах яамны Мэдээлэл дүн шинжилгээний хэлтэстэй цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд Японы тал энэ асуудлыг авч үзэн, Монгол Улсад Японы Батлан хамгаалах яамны ажилчин айлчиллах бүрт ССХ-д ирж, харилцан мэдээлэл солилцох талаар анхаарч үзэхээ мэдэгдсэн. Цаашид уг харилцааг бэхжүүлж хоёр байгууллага Хятад, Солонгосын хойгийн асуудлаар хурал уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах нь зүйтэй гэж хоёр тал үзсэн юм.
БНАСАУ-ын талаас “Улс орон, үндэсний бие даасан хөгжлийг хэрэгжүүлэх нь шинэ нийгмийн бүтээн байгуулалтын үндсэн баталгаа мөн”,”Нийгмийн хөгжил болоод бие даасан үзэл санаа”, Монголын талаас “Эрин зууны үзэл санаа”, “Сөнгүнь бодлого эдүгээ” зэрэг илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн юм.

“Гуравдагч хөрш”-ийн бодлогын талаар эрдэмтэд хэлэлцлээ


ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн Конрад-Аденауэр Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын асуудлаар эрдэм шинжилгээний хурлыг саяхан зохион байгууллаа.

БНАСАУ-Д АЙЧИЛЛАА

Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-ын Олон улсын асуудал судлалын хүрээлэн /ОУАСХ/-ийн урилгаар тус улсад 2011 оны тавдугаар сарын 9-16-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

ЗУРГААН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СЭРГЭЭХ ТАЛ ДЭЭР САНАЛ НЭГДЖЭЭ

БНСУ-ын ГХЯ-ны харьяа Гадаад харилцаа, аюулгүй байдлын хүрээлэнгээс Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд “Зүүн Хойд Ази, Номхон далайн олон талт Аюулгүй байдлын хамтын ажиллагааны засаглалын талаарх судалгааны хэсгийн 2 дугаар хуралдаан”-ыг тавдугаар сарын 2-4-ны өдрүүдэд зохион байгууллаа.

ХБНГУ-ын Элчин сайд зочлов

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Пиус Фишерыг ССХ-ийн захирал Д.Ганбат тэргүүтэй эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүд тавдугаар сарын 8-ны өдөр хүндэтгэн хүлээн авч уулзлаа.

МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАДААД ОРЧИН СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Монгол Улсын ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн /ССХ/-ээс “Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчны шинжилгээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

БНСУ-ын Элчин сайд Жон Ил зочиллоо


ССХ нь гадаад улс орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг урьж тухайн улсын гадаад бодлого, хоёр орны харилцаа, тулгамдаж буй асуудал зэргийг хөндсөн мэдээлэл хийж, санал бодлоо солилцдог “Элчин сайдын цаг” уулзалтыг тогтмол зохион байгуулж, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүд, хамтын ажиллагаатай хүрээлэнгүүд, холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнийг урьж оролцуулдаг уламжлалтай билээ.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО


Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаарх судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулахад чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Стратегийн судалгааны хүрээлэн/ССХ/-ийн хурлын танхимд 2011 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр боллоо.

БЭЙТС ГИЛЛ АЙЛЧЛАВ


Энхийн судалгааны олон улсын Стокгольмын хүрээлэнгийн захирал, доктор Бейтс Гилл /Bates Gill/ Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлалыг 2011 оны нэгдүгээр сарын 18-20-ны өдөр хийлээ.

СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ҮАБЗ-ийн ССХ-ээс “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал: Судалгааны байгууллагын зорилт” сэдэвт симпозиумыг ССХ-ийн хурлын танхимд 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

ОХУ-ЫН ШУА-ИЙН УРАЛЫН САЛБАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ССХ-Д ЗОЧИЛЛОО

ОХУ-ын ШУА-ийн Уралын салбарын Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, академич А.И.Татаркин, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Е.А.Захарчук, тус хүрээлэнгийн Курган дахь салбарын захирал, доктор Е.В.Пилипенко, докторант К.П.Гринюк нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Стратегийн судалгааны хүрээлэнд энэ оны 11 дүгээр сарын 8-13-нд зочиллоо.

Sunday, December 9, 2012

“Стратеги судлал” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

Энэ удаагийн дугаарыг Олон улс судлалын сектороос эрхлэн бэлтгэн уншигч авхай танд хүргэж байна.

ХОЁР СОЛОНГОСЫН ХАРИЛЦАА СЭРГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Чхонань хөлгийн сүйрлийн хэрэг явдлын улмаас үүдээ тас хааж, нүүрээ буруулсан хоёр Солонгосын харилцаа сүүлийн үед алгуур сэргэх шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн тухай гэгээлэг мэдээнүүд орж ирж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх ССХ-ийн төлөөлөгчид айлчиллаа

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн урилгаар Оросын Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Л.П.Решетников тэргүүтэй зочид төлөөлөгчид энэ сарын 9-12-ны өдрүүдэд Улаанбаатарт айлчиллаа.

ИТГЭЛЦЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СОЛОНГОСЫН ХОЙГИЙГ ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮС БОЛГОХ ТҮЛХҮҮР АСУУДАЛ МӨН


БНАСАУ-ын Төв Цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Женев хотноо нээгдсэн Зэвсэглэлийг хураах олон улсын бага хурал дээр

БНАСАУ ЗУРГААН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭГ СЭРГЭЭХЭД БЭЛЭН БАЙНА

БНАСАУ-ын Батлан Хамгаалах Хорооны дарга Ким Жон Ир БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар албан бусаар наймдугаар сарын 26-30-нд Хятадад /Зилинь, Хармөрөн муж/ айлчилж, дээд хэмжээний хэлэлцээ хийсэн нь олон улсын анхаарлыг багагүй татаж байгаа Солонгосын Хойгийн бас нэгэн содон үйл явдал боллоо.

Эрдэм шинжилгээний бага хурал боллоо


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, БНХАУ-ын Орчин үеийн олон улс судлалын академи

“Стратеги судлал” сэтгүүлийн 50 дахь дугаарыг өргөн барьж байна

Стратегийн судалгааны хүрээлэнгээс улирал тутам гаргадаг “Стратеги судлал” сэтгүүлийн 50 дахь дугаар хэвлэгдэн гарлаа.

ОРОСЫН ШИНЭ ТӨРЛИЙН ПУУЖИНГИЙН CLUB-K КОМПЛЕКС

2010 оны 4 сарын 19-22-нд Малайзийн Куала-Лумпурт зохиогдсон Defense Services Asia-2010 зэвсгийн үзэсгэлэн дээр ОХУ-ын Зохион бүтээгчийн «Новатор» хороо цоо шинэ төрлийн пуужингийн комплексийг танилцуулсан байна.

БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэргэд байгуулсан “Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөл”-ийн хоёр дахь удаагийн хурал 2010 оны тавдугаар сарын 11-ний өдөр боллоо.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэхтэй холбогдуулж, албаны болон холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулсан өргөн хэлэлцүүлгийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн “Хэлэлцүүлэг” танхимд 2010 оны тавдугаар сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

"Стратеги судлал" сэтгүүлийн 2010 оны анхны дугаар хэвлэгдэн гарлаа


"Стратеги судлал" сэтгүүлийн 2010 оны анхны дугаар хэвлэгдэн гарч уншигч олны хүртээл боллоо.

АНУ-ЫН ЭЛЧИН САЙД "ЭЛЧИН САЙДЫН ЦАГ" ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОВ


Стратегийн судалгааны хүрээлэнгээс /ССХ/ зохион байгуулдаг “Элчин сайдын цаг” тогтмол хөтөлбөрийн ээлжит уулзалт 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болж

МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГАДААД БОДЛОГЫН АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨХ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн дэргэд “Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөл”-ийг байгуулах анхны

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОЛОН УЛСЫН ЦЭРЭГ УЛС ТӨРИЙН БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭНИЙ ТОЙМ /2010 ОНЫ 3 ДУГААР САР/

ОХУ / Ливан: “ОХУ сөнөөгч бус зэвсэглэсэн онгоцыг Ливанд худалдаж байна” мөн “Ливан ОХУ-ын Ми-24 онгоцыг худалдан авч байна” 
Defense News, 27 February 2010 & Defense Aerospace, 01 March 2010 

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Ливаний Ерөнхийлөгч Мишель Сулейман нарын уулзалтын үр дүнд Москва өмнөх зэвсгийн худалдааны гэрээг

ТУРКИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧЛАВ


Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Б.Даваадоржийн урилгаар айлчилж буй Турк улсын Гадаад хэргийн яамны Стратегийн судалгааны төвийн захирал Бүлэнт Карадэниз тэргүүтэй төлөөлөгчид

Saturday, December 8, 2012

М.БАТЧИМЭГ /2010/

М.БАТЧИМЭГ /2010/

Бригадын генерал Б.ДАВААДОРЖ

Бригадын генерал Б.ДАВААДОРЖ /2009-2010/

Хошууч генерал Д.МЯГМАР

Хошууч генерал Д.МЯГМАР /2006-2009/

Хошууч генерал Ч.УЛААНХҮҮ

Хошууч генерал Ч.УЛААНХҮҮ /2005-2006/

Дэслэгч генерал Л.МОЛОМЖАМЦ

Дэслэгч генерал Л.МОЛОМЖАМЦ /1997-2005/

С. БАЯР

 С. БАЯР /1996-1997/

Р. БОЛД

Р. БОЛД /1992-1996/

Дэслэгч генерал Ч.ПҮРЭВДОРЖ

Дэслэгч генерал Ч.ПҮРЭВДОРЖ /1990-1992/

Стратегийн судалгааны хүрээлэн

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн

Thursday, December 6, 2012

ЭЛЧИН САЙДЫН ЦАГ

Стратегийн судалгааны хүрээлэнгээс /ССХ/ зохион байгуулдаг “Элчин сайдын цаг” тогтмол хөтөлбөрийн 2010 оны хоёр дахь уулзалт 3 дугаар сарын 17-нд болж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд В.В.Самойленко зочноор уригдан оролцлоо.

ЭЛЧИН САЙДЫН ЦАГ

Стратегийн судалгааны хүрээлэнгээс зохион байгуулж явуулдаг “Элчин сайдын цаг” тогтмол хөтөлбөрийн 2010 оны анхны зочноор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Үй Хуняо уригдан оролцлоо. Энэхүү уулзалт ярилцлага 2010 оны 2 дугаар сарын 25-нд ССХ дээр болж, Элчин сайд Үй Хуняо олон улсын нөхцөл байдал, Хятадын дотоод гадаад бодлого, Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Үүний дараа нь ноён Элчин сайд судлаачдын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулж, илэн далангүй ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд тэрээр БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам тус хүрээлэнтэй хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар тогтмол ярилцаж байх механизм бий болгох сонирхолтойгоо илэрхийллээ.

МОНГОЛ ДАХЬ “ЖҮСӨНЬ” НИЙГЭМЛЭГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол дахь “Жүсөнь” нийгэмлэг Солонгосын ард түмний их удирдагч Ким Чен Ирийн мэндэлсний ойд зориулан 2010 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ССХ-ийн хурлын зааланд уулзалт, арга хэмжээ зохион байгууллаа. Уг уулзалтад БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Чоль Гван, Элчин Зөвлөх Ким Сок Хо нар хүрэлцэн ирж оролцов. Арга хэмжээний үеэр Монгол дахь БНАСАУ-ын түүх, социалист хөгжил цэцэглэлтийн тухай баримтат кино гаргасан бөгөөд үүний дараа Монгол дахь “Жүсөнь” нийгэмлэгийн гишүүд болон уулзалтад оролцогсод Монгол БНАСАУ-ын хамтын ажиллагааны талаар асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм.

"МОНГОЛ УЛС БА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛОВ

Монголын зүүний хүчний холбоо санаачлан ШУА-ын Олон улс судлалын хүрээлэн, МУИС-ийн НШУС-ийн Улс төр судлалын тэнхимтэй хамтран “Монгол улс ба Үндэсний аюулгүй байдал сэдэвт онол практикийн хурал”-ыг 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингис зочид буудлын хурлын зааланд зохион байгууллаа. Уг хуралд ССХ-ээс Нийгэм-эдийн засаг судлалын секторын дарга Р.Батмэнд, Олон улс судлалын секторын дарга О.Машбат нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Хурлын төгсгөлд санал зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болов.

НЕМО-2 ТӨСЛИЙНХӨН ТАНИЛЦУУЛГА ХИЙВ

Дэлхийн банкны НЕМО-2 төслийн хүрээнд Google earth-ийг танилцуулах семинарыг уг төслийн багийнхан 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ССХ-ийн хурлын зааланд зохион явууллаа.

СТРАТЕГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ҮАБЗ-ийн ССХ нь 2010 оноос шинэ бүтцээр ажиллах боллоо. Албан ёсны статусаар ҮАБЗ-ийн Ажлын албаны харъяа байсан ССХ нь 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ҮАБЗ-ийн эрдэм шинжилгээний нэгжийн статустай болж, харьцангуй бие даасан үйл ажиллагаа явуулах эрхтэй боллоо.

Шинэ бүтцээр Олон Улс Судлалын сектор, Нийгэм эдийн засаг судлалын сектор, Төрийн байгуулал судлалын сектор гэсэн гурван сектортой, нийт 20 судлаач шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ЭЛЧИН САЙДЫН ЦАГ

ССХ нь “Элчин сайдын цаг” хэмээх тогтмол уулзалтыг хүрээлэн дээр зохион байгуулж ирлээ. Уулзалтад гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин Сайд нарыг ээлжээр урьж тухайн улсын гадаад бодлого, хоёр орны харилцаа, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр мэдээлэл хийж, санал солилцдог уламжлалтай. Уулзалтад ССХ-ийн судлаачид, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн болон бусад холбогдох төрийн байгууллагуудын сонирхсон мэргэжилтнүүдийг урьж оролцуулдаг юм. 2009 оны “Элчин сайдын цаг” уулзалтаар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд П.Фишер, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Такүо Кидокоро, Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд А.Асым Арар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Борис Александрович Говорин нар оролцсон юм.

ССХ Туркийн Стратегийн судалгааны төвтэй хамтын ажиллагаа тогтоов

ССХ-ийн Олон улсын аюулгүй байдлын төвийн (ОУ АБСТ) дарга О. Машбат Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Стратегийн судалгааны төвийн (САМ) урилгаар тус 2009 оны 12 дугаар сар 12-20-ны хооронд БНТУ-д ажиллаа. Айлчлалын үеэр ССХ, Туркийн ГХЯ-ны дэргэдэх САМ-тай Хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Монгол Турк хоёр улсын тинк танк байгууллагууд хооронд тогтоосон анхны хамтын ажиллагаа болж буй юм.

ЧИТАД УЛАМЖЛАЛТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

ОХУ-ын Читийн хязгаарын засаг, захиргаанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хил хоорондын хамтын ажиллагаа: Орос, Монгол, Хятад“ сэдэвт олон улсын бага хурал Чита мужид 2009 оны аравдугаар сарын 21- 23–ны өдрүүдэд болж өнгөрлөө.
     Уг хуралд Монголын талаас ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн Эдийн засаг, нийгмийн аюулгүй байдлын төвийн дарга, доктор Р.Батмэнд, Төрийн байгууллын аюулгүй байдлын судалгааны төвийн дарга П.Хосбаяр, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтнууд; Оросын талаас Н.Г.Чернышевскийн нэрэмжит Забайкальск мужийн хүмүүнлэгийн их сургууль, Читын улсын их сургууль, Байкальскийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн Чита дахь хүрээлэн, Забайкальскийн төмөр замын хүрээлэн, Эрхүүгийн хүнс хөдөө аж ахуйн академийн салбар–Забайкальскийн газар тариалангийн хүрээлэн болон Оросын шинжлэх ухааны академийн Сибирь дахь салбарын Байгалийн нөөц, экологийн хүрээлэн; Хятадын талаас Өвөр Монголын Манжуурын их сургуулийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
Бага хурал “Хил хоорондын хамтын ажиллагааны нийгэм, эдийн засаг ба хүмүүнлэгийн хүрээ“, “Орон нутгийн эдийн засаг, эрх зүй ба олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа“, “Забайкальск мужийн зам харилцаа гадаад хамтын ажиллагааны дэд бүтцийг хөгжүүлэх, үүнд Зам харилцааны зангилаа үйлчилгээний төвийг Чита хотод байгуулах”, “Хил залгаа Орос /Забайкальск муж, Өвөр Монгол, Монголын зүүн аймгууд/ орнуудын байгаль хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа“, “Орос–Монголын хамтын ажиллагааны хүрээ“ сэдвийн дор болжээ.
Бага хурлын үеэр төлөөлөгчид Эрхүү хотын төмөр замын их сургуулийн салбар Забайкальскийн төмөр замын хүрээлэнтэй танилцаж, “Забайкальск мужийн төмөр замын зангилаа үйлчилгээг хөгжүүлэх нь” сэдэвт бага хуралд оролцжээ. Энэ зангилаа үйлчилгээ нь Читийн зам харилцааны зангилаа дээр олон улсын жишигт тохирсон экспорт-импорт болон дамжин өнгөрүүлэх тээврийн сервиз үйлчилгээг хангах зорилготой аж. Өнөөгийн байдлаар Чита хотын ойролцоо төмөр, хуурай болон агаарын замын уулзвар болж болох газрын байршлаа сонгосон тухайгаа танилцуулжээ. Мөн энэ үеэр “Халх голын ялалтын 70 жил“ сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулсан байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд” сэдэвт илтгэл тавилаа

2009 оны 10 сарын 01-ний өдөр Стратегийн судалгааны хүрээлэнд Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Ж.Жаргалсайхан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд” сэдэвт илтгэл тавьж, хүрээлэнгийн шинжээчидтэй санал бодлоо хуваалцлаа.
Монгол улсын өрсөлдөх чадварын түвшинг 12 үзүүлэлтээр дүгнэсэн байна. Бага орлоготой орнуудын хувьд хөдөө аж ахуй, дунд орлоготой орнуудын хувьд аж үйлдвэр харин өндөр орлоготой орнуудад үйлчилгээний салбар давамгайлдаг аж. Эндээс харахад манай улс аж үйлвэрийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэн дараах тэргүүлэх чиглэлүүдийг боловсруулжээ. Үүнд:
1. Ашигт малтмалын ордуудыг ашиглан уул уурхайн салбарыг хөгжүүлж хүнд аж үйлдвэрийн суурийг тавих;
2. Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх;
3. Дэд бүтэц хөгжүүлэх;
4. Хүний хөгжлийг төлөвшүүлэх, байгаль орчныг хамгаалан тогтвортой хөгжүүлэх;
5. Засаглалыг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих.
Дээрх тэргүүлэх чиглэлд тусгагдсан зорилт, стратегийг хэрэгжүүлснээр 2015 онд нэг хүнд ногдох ДНБ 5176$ хүрнэ гэсэн тооцоог хийжээ.

ДОКТОР, ПРОФЕССОР Ж. БАТСУУРЬ СТРАТЕГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНД ЗОЧЛОВ

2009 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Стратегийн судалгааны хүрээлэнд Хүн судлалын төвийн тэргүүн Шинжлэх ухааны доктор, профессор Ж. Батсуурь, түүний шавь докторант Э.Энхмаа нар хүрэлцэн ирж манай шинжээчдэд “Соёл иргэншил, удмын сангийн аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги” сэдэвт лекц уншлаа.

“ХЯТАД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БҮС БАЙГУУЛАХ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

2009 оны 9 дүгээр сарын 28-нд Шинжлэх ухааны академийн харъяа Олон улс судлалын хүрээлэн дээр Хятадын нийгмийн шинжлэх ухааны академи тус хүрээлэнтэй хамтарсан “Хятад Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг хуралд Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Батмэнд болон зарим шинжээчид оролцож санал бодлоо илэрхийллээ.

БНАСАУ-ЫН ЭСЯ-ТАЙ ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Солонгосын хөдөлмөрийн намын өдөрт зориулсан БНАСАУ-ын ЭСЯ-тай хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал Стратегийн судалгааны хүрээлэнд 2009 оны 10 дугаар 8-ны өдөр боллоо.
Хуралд Монгол Улсад БНАСАУ-аас суугаа элчин сайдын зөвлөх Ким Сок Хо болон тус хүрээлэнгийн захирал, шинжээчид оролцлоо.
Уг хуралд Олон улсын аюулгүй байдлын судалгааны төвийн дарга О.Машбат “Өөртөө тулж хөгжих бодлого БНАСАУ-ын жишээн дээр” сэдэвт итгэл, мөн ЭЗНАБСТ-ийн шинжээч Н.Соёлгэрэл “Жүчэ-хөгжлийн сургууль” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Лондонгийн эдийн засгийн сургуулийн хүндэт профессор Майкл Якуда Стратегийн Судалгааны Хүрээлэнд зочлов

2009 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Стратегийн судалгааны хүрээлэнд Лондонгийн эдийн засгийн сургуулийн хүндэт профессор Майкл Якуда хүрэлцэн ирж лекц уншин, хүрээлэнгийн шинжээчидтэй санал бодлоо солилцлоо. Тэрээр тус сургуульд 30 жил багшилж байгаад 2003 онд тэтгэвэртээ гарсан байна. “Хятадын гадаад бодлого”, “Зүүн Азийн улс төрийн бодлого” сэдвээр судалгаа шинжилгээний ажил хийдэг бөгөөд гадаад харилцааны сэдвээр 9 ном, 250 гаруй нийтлэл бичсэн байна. Хамгийн сүүлд 2008 онд Dаvid Shambaugh-тай хамтран "Азийн олон улсын харилцаа" нэртэй ном бичжээ.

Норвеги Улсын Осло хотын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн судлаач Стайн Тоннессон Монголд айлчлав

Норвеги Улсын Осло хотын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн судлаач Стайн Тоннессон 2009 оны 8 дугаар сарын 14 - 19-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, тус улсын эрдэмтэн судлаачид, холбогдох албаныхантай уулзаж, Зүүн Азийн аюулгүй байдлын талаар санал солилцлоо.
Ноён Тоннессоны айлчлалыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгээс зохион байгуулав.
Тус айлчлалын хүрээнд ССХ-ийн Захирал, бригадын генерал Б.Даваадоржтой уулзаж, тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдад “Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал”-аар лекц уншив. Мөн Монгол Улсын Олон улс судлалын хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнд тус тус зочилж, эрдэмтэн судлаачидтай уулзаж ярилцлаа.
Түүнчлэн Ноён Тоннессон МУИС-ийн ОУХСургуулийн багш нартай уулзаж, Зүүн Азийн аюулгүй байдлын талаар сонирхолтой яриа өрнүүлж, санал бодлоо солилцов.
Тэрээр Батлан Хамгаалахын Сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын Зөвлөх М.Батчимэг нартай тус тус уулзаж, Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдлын талаар ярилцав.
Ноён Стайн Тоннессонтой уулзаж ярилцсан Монголын эрдэмтэн судлаачид, холбогдох албаныхан түүний Зүүн Азийн энх тайвны талаарх судалгааны үр дүнг ихээхэн сонирхол татахуйц, ач холбогдолтой хэмээн онцлон тэмдэглэж байв.

Стратегийн судалгааны хүрээлэн Бүс нутгийн болон олон улс судлалын байнгын багийг бүрдүүлэн ажиллахаар боллоо.

Стратегийн судалгааны хүрээлэнгээс 2009 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээний бэлтгэл ажлыг зохион байгуулах, шинжээчдийг бүс нутгийн судалгааны ажилд мэргэшүүлж, судалгааны ажлыг чанаржуулахын тулд бүс нутгийн болон олон улс судлалын байнгын судалгааны багийг дараах бүрэлдэхүүнтэйгээр ажилуулахаар боллоо.
Үүнд:
1. Орос судлал:
a) С.Галсанжамц
b) Ц.Эрдэнэболд
c) М.Мөнхцэцэг
d) Р.Батмэнд
e) Д.Мягмар
2. Хятад судлал:
a) Б.Даваадорж
b) О.Машбат
c) Б.Индра
d) З.Пагмажав
e) Ц.Бумхорол
f) М.Хонгорзул
3. Зүүн хойт Ази судлал:
a) Б.Даваадорж
b) О.Машбат
c) Н.Доржсүрэн
d) Н.Соёлгэрэл
e) Т.Сувданчимэг
4. Төв Ази судлал:
a) Н.Доржсүрэн
b) Ч.Оюунчимэг
c) Д.Мягмар
d) Р.Батмэнд
e) Ц.Бумхорол

Стратегийн Судалгааны Хүрээлэн

2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Сок Хо, Пектусан нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Сарантуяа нар ССХ-нд зочиллоо.

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Сок Хо, Пектусан нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Сарантуяа нар ССХ-нд 2009 оны 6 дугаар сарын 12-нд зочиллоо. Пектусан нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Сарантуяа Сөнгуны улс төрийн бодлогын талаар ярьж Сөнгун гэдгийг нэгдүгээрт: Улс төрийн бодлого, хоёрдугаарт: Цэрэг, батлан хамгаалах бодлого гэж тайлбарласан.
Сөнгун улс төрийн бодлого бол Жүчэ онолыг орчин үед үргэлжлүүлж буй хэлбэр гээд энэ бодлогуудаар өнөөдөр ямар асуудлыг шийдвэрлэж байна вэ гэдгийг:
1. Хуучин социалист орнуудаас цөөхөн үлдсэн улсын нэг болсон учир социалист нийгмийн байгууллыг энэ бодлогоор маш тууштай, маш баттай хамгаалж байгаа.
2. Хуваагдсан улс гүрнээ энх тайван замаар нэгтгэх, сүр хүчийг илэрхийлсэн бодлого юм.
3. Солонгосын хойгт, Азид, АНДБН-т, цаашлаад дэлхийд энх тайвныг сахин хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа гэж багцлан ярив.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Асым Арар "Элчин сайдын цаг" хөтөлбөрт зочиллоо.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Асым Арар ССХ-нд 2009 оны 5 дүгээр сарын 22-ны өдөр “Элчин сайдын цаг” хөтөлбөрт зочилж Турк улсын гадаад бодлогын талаар ярилаа. Гадаад бодлогодоо дөрвөн үндсэн чиглэл тогтоосон бөгөөд үүнд дараах чиглэлүүд ордог.

1. Прагматик нөхцөл буюу бодит байдал Бодит прагматик байдал гэдэг нь Османы эзэнт гүрнээс (1299–1923) уламжлалтай. 623 жил оршин тогтносон эзэнт гүрэн 1922 оноос задарсан нь бус нутгийн орнуудад тогтворгүй байдал үүсгэсэн. Османы эзэнт гүрний дэвсгэр дээр 1922 онд залгамжлан Турк улс байгуулагдсан билээ.

2. Туркийн удирдагч асан Ататюркийн захиас
Турк нь өмнөх эзэнт гүрнээс үлдсэн хоосон орон зайг ашиглахыг гадаад бодлогодоо заадаг. Османы эзэнт гүрэн задарч 21 улс болоход залгамжилсан гол улс нь Турк улс юм.

3. Геополитикийн байршил
Геополитикийн байршлын хувьд хойд урд, зүүн барууныг холбосон байршилтай, ийм ч учраас хариуцлага өндөртэй байхыг шаарддаг. Дайн дажин, мөргөлдөөнийг зүй зохистой шийдэх, тогтвортой байдлыг хадгалах, хамтран ажиллах зэргээр хариуцлагатай ажиллахыг шаарддаг.

4. Олон улсын эдийн засгийн шаардлагууд дээр үндэслэдэг.
Даяаршлын үед 70-аад оны үе хүртэл эдийн засаг нь хаалттай байсан Турк улс 80-аад оноос нээлттэй болж, худалдааны эргэлт 272 тэрбум ам.доллар болсон. 72 сая хүн амтай. Эдийн засгаараа дэлхийд 17-д ордог G20-ийн гишүүн улс гэж онцлон тэмдэглэж байлаа.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такүо Кидокоро ССХ-нд зочиллоо.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такүо Кидокоро ССХ-нд 2009 оны 6 дугаар сарын 5-ны өдөр "Элчин сайдын цаг" хөтөлбөрт зочлон өөрийн орны талаар илтгэл тавин тус хүрээлэнгийн шинжээчидтэй сонирхолтой яриа өрнүүллээ.

Элчин сайд нэгд Японы гадаад бодлогын талаар, хоёрт АНД бүс дэх олон улсын байгууллагын талаар ярьсан бөгөөд Японы гадаад бодлогын талаар дор тоймлон толилуулж байна.

Япон улсын гадаад бодлого

1. Дипломат бодлогын гол чиглэл
• Японы гадаад бодлогын үндэс суурь нь АНУ Японы холбоотны хэлэлцээр;
• Терроризм дэлгэрсэн энэ үед терроризмтай тэмцэх нь хоёр дахь чухал чиглэл;
• Олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх явдал;
• Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудал;
• НҮБ-ын ажиллагааг дэмжих;
• Энхийг сахиулах ажиллагаанд оролцох;
• Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх /цөмийн энергийн салбар дахь шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг дэмжих/;
2. Бүс нутгийн бодлого
• Ази Номхон далайн бүс;
• Ойрхи Дорнод болон Хойд Африк;
• Европ;
• Африк;
• Латин Америк ба Карибын тэнгис орчим;
3. Бусад бодлого
• Энх тайвныг дэмжих хүчин чармайлт;
• Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх. Энэ жилийн эцэс гэхэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга замыг эцэслэн шийдвэрлэхээр зорьж байгаа;
• Хөгжлийн албан ёсны тусламж;
• Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагаа;
4. Олон талт гадаад бодлого.
• Өнгөрсөн жил бид Их наймын уулзалтыг Японд зохион байгуулсан. Токиогийн Африкийн хөгжлийг дэмжих олон улсын хурал /TICAD/-ыг мөн зохион байгуулсан.
• АСЕАН, АСЕАН+3, Япон ба АСЕАН, ЕАС, АСЕМ, АПЕК, АРФ гэх мэт бүс нутгийн олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг гэж ярилаа.

БНАСАУ-ЫН НИЙГЭМ СУДЛААЧДЫН НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТУХАЙ

1994 онд батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал хоёр хөрш оронтой харилцах харилцаанд “тэнцвэржүүлэгч гол хүчин зүйл” буюу манай улсын аюулгүй байдлын гол баталгаа болгож “гурав дахь хөрш”-ийн бодлогыг тунхагласан бөгөөд манай улсыг дэмждэг аливаа найрсаг улс оронтой хамтран ажиллахаа зарласан юм. “Гурав дахь хөрш” гэдэгт бид АНУ, Япон, БНСУ зэрэг хүчирхэг улстай шинэ холбоо тогтоохоос гадна БНАСАУ зэрэг хуучин андтайгаа уламжлалт харилцаагаа эрчимжүүлэхийг зорьж байна.

Дээрх зорилгын хүрээнд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийн төрсөн өдөр 2 дугаар сарын 16-нийг угтан Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан “Жү Сөнь” нийгэмлэгийн урилгаар 2009 оны 7 дугаар сарын 2-9-ний хооронд БНАСАУ-ын Нийгэм Судлаачдын Нийгэмлэгийн төлөөлөгчид Монгол Улсад 7 хоногийн айлчлал хийв.

Тус нийгэмлэг нь 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан бөгөөд нийгэм, улс төр, философи, эдийн засаг, түүх, хэл судлал зэрэг арваад төрлийн нийгмийн ухааны салбарыг хамарсан судалгаа явуулдаг. Мөн Чүчхэ, Сөнгүний үзлийг сурталчлах ажлыг хийдэг.

Төлөөлөгчид “Жү Сөнь” нийгэмлэг болон Стратеги Судалгааны Хүрээлэнгийн удирдлагуудтай уулзаж нийгэмлэг, хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцов.

Стратегийн Судалгааны Хүрээлэн

Гамшгийн удирдлагын багц сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Онцгой байдлын Ерөнхий газар, АНУ-ын Азийн сан, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Гамшгийн менежмент, хүмүүнлэгийн тусламжийн сургалтын төв, Аляск мужийн Үндэсний гвардтай хамтран “...гамшгийн үеийн төр засгийн байгууллага болон холбогдох бусад байгууллагын ажлын уялдааг сайжруулах, тэргүүний ололт, туршлагыг нэвтрүүлэх...” зорилготой гамшгийн удирдлагын багц сургалтыг энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон хийхээр төлөвлөөд байна.
Энэ удаагийн багц сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулан явууллаа.
-Нэгдүгээр үе шат нь “АНУ-ын гамшгийн үеийн шуурхай удирдлагын системийг танилцуулах” семинарыг 2009 оны гуравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Онцгой байдлын Ерөнхий газарт зохион байгууллаа.
-Хоёрдугаар үе шат нь “Дэд бүтцийн салбарт учирч болзошгүй гамшгийн үед төр засгийн байгууллагууд болон холбогдох бусад байгууллагын шууд удирдан зохион байгуулах ажилтнуудыг оролцуулсан команд-штабын сургууль болон тактикийн үзүүлэх сургууль”-ийг 2009 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 9-ны өдрүүдэд явуулж, тус салбарт учирч болзошгүй гамшиг ослын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах, сургалт-дадлага явуулах арга туршлагаас суралцах, улмаар санал зөвлөмж боловсруулах юм.

"Мөхөшгүй найдварын гал" хэмээх номыг орчуулан гаргажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн 2006 онд хэвлүүлсэн "Мөхөшгүй найдварын гал" номыг Б.Дөлгөөн, М.Отгонпүрэв, манай хүрээлэнгийн ОУАБСТ-ийн шинжээч Б.Индра нар хамтран орчуулжээ.


 Уг ном улс төрийн тогоонд 10 жилийг өнгөрүүлсэн Б.Обамагийн багагүй туршлага, америк мөрөөдлийн тухай түүний үзэл баримтлалуудыг багтаасан аж. Ардчилсан сонгуулийн бодит жишээг харуулж, үнэмлэхүй ялалт байгуулсан эрхмийн үзэл бодлыг сонордож, амжилтынх нь балаас хүртэхийг хүсвэл энэ номыг сонгон уншаарай!

"Хүний аюулгүй байдлын онол, практикийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн “Хүний аюулгүй байдлын онол практикийн асуудлууд” сэдэвт бага хурлыг 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

"Элчин сайдын цаг" хөтөлбөр

ОХУ-ын Элчин сайд Борис Александрович Говорин 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө 10 цагт Стратегийн судалгааны хүрээлэнд ирж

"Төв, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын орчны өнөө ба хэтийн төлөв: Улаанбаатар-Шинэ Хельсинк" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Стратегийн судалгааны хүрээлэн, Европын аюулгүй байдлын судалгааны Жорж Маршаллын төвтэй хамтран